MSports logo
Дөчин нас шүргэж яваа Леброн Жеймсд амралт зайлшгүй хэрэгтэй
  • Э
    Эрмүүн

    12 сарын 24

  • Дөчин нас шүргэж яваа Леброн Жеймсд амралт зайлшгүй хэрэгтэй

    Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат.


    Хэдхэн долоо хоногийн өмнө Леброн Жеймс өөрийн замналын хамгийн муу үзүүлэлтүүдийг дундажласан 6-тоглолтын үргэлжлэл болсон гэдгийг бид бүгд санаж байгаа билээ. Тэрээр тус хугацаандаа 16.8 оноог 39.8%-ийн довтолгооны гүйцэтгэлтэй байсан ба таван тоглолтод нь 20 оноонд ч хүрч чадаагүй билээ. Эдгээр зургаан тоглолтны хамгийн тааруу үзүүлэлт нь мэдээж гурвын шугамын ардаас 30 шидэж ердөө 3-ыг нь унагасан гэдэг үзүүлэлт нь байв.

    Үүний дараа тэрээр өдөр дараалсан тоглолтуудыг баруун хөлний хөндүүрлэлт гэдэг шалтгаанаар өнжиж улмаар нийт түүнд 8 хоног амрах сайхан завшаан тохиосон. Энэ амралт нь ч түүнд эерэгээр нөлөөлсөн гэдэг нь илт байж Сакраменто Кингс багийн эсрэг эргэн ирж 24 удаа довтолж 13-ийг нь амжилттай болгож нийт 32 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, 4 таслалт хийж багаа хожилд хөтөлсөн билээ.

    Леброн ирэх 12 сарын 30-ны өдөр 40 нас хүрэх ба түүнд гурвын тоондоо баяртай гэж хэлэхэд ердөө долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдэж ээ. Тийм дээ ч түүнийг урьд өмнөхөөсөө илүүтэйгээр минутын хуваарьлалт, ачаалал хүлээн авах өдрөө зохицуулах нэн шаардлагатай гэж мэргэжлийн физик эмчилгээний анагаах доктор Эван Жеффриз зөвлөж ээ. Түүнчлэн Леброныг 15 тоглолтод оролцох тутамдаа 8 өдөр амраж байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.


    Хэрвээ ийм хуваарьт шилжвэл мэдээж Лейкерс багийн амжилтад шууд сөргөөр нөлөөлөх учиртай. Леброн амралттай байх хугацаанд хожих боломжтой байсан багууддаа хожигдох ч нөхцөл бүрдэж болох юм. Лос Анжелес Лейкерс багийн хувьд энэ улиралд нэг ч тоглолтод оролцоогүй байгаа Жарет Вандербилт болон Кристиан Вүүд нар эргэж иртэл Леброныг 15 тоглолт тутамд 8 өдөр амраах боломжгүй гэж мэдэгдэж ээ.

    Вандербилтын ирэх хугацаа нь улам бүр хойшилсоор одоогийн байдлаар ирэх оны нэг сард ирэх магадлалтай. Харин Вүүдийн хувьд сэргээн засах эмчилгээндээ орсон байгаа гэж ахлах дасгалжуулагч ЖЖ Редик мэдэгдэж ээ.