MSports logo
Цувралын хамгийн хариуцлагатай тоглолт өнөөдөр болно
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 6

  • Цувралын хамгийн хариуцлагатай тоглолт өнөөдөр болно

    Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эмэгтэй Финалын тав дахь тоглолт өнөөдөр явагдана. Цувралын харьцаа 2-2 байгаа ба шийдвэрлэх гэж хэлж болохуйц хамгийн хариуцлагатай тоглолт 15:40 цагаас Дээд лигийн талбайд явагдах билээ.

    2025 оны аварга аль баг аварга авахыг шийдэхэд хамгийн чухал тоглолт 5 дахь тоглолт байдаг. Учир нь 2-2 харьцаатай яваа багуудын түрүүлж 3 дахь хожлоо авсан баг нь цувралд ялах магадлал 70 хувь хүртэл өгсдөг.

    Өнгөрсөн жилийн финал, багийн бүрэлдэхүүнээр нь авч үзвэл сүүлийн 3 жил дараалан аваргын төлөө өрсөлдөж буй Дээд лигийн шилдэг хоёр баг энэ жил гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж буй.


    Цувралын хамгийн хариуцлагатай тоглолт өнөөдөр болно

    Цувралын эхний тоглолтод 64-60 харьцаатай Омни Хүлэгүүд баг

    Цувралын хоёр дахь тоглолтод 77-68 харьцаатай Улаанбаатар Амазонс

    Цувралын гурав дахь тоглолтод 76-67 харьцаатай Омни Хүлэгүүд баг

    Цувралын дөрөв дэхь тоглолтод 14 онооноос Улаанбаатар Амазонс баг эргэн эрэлт хийж 75-62 харьцаатай ялалт байгуулсан юм.

    Өнөөдрийн тоглолтод Улаанбаатар Амазонс багийн ахлагч, энэ улирлын MVP Б.Ариунцэцэг тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь өнгөрсөн тоглолтын сүүлийн үед гэмтэл авч талбайг орхин гарсан билээ.