Club Brugge 1:3 Aston Villa
Бельгийн баг талбай дээрээ Aston Villa-г хүлээн авсан ч хожил авч чадалгүй, эсрэг багийн талбай руу явахаар боллоо. Энэхүү тоглолтод Marco Asensio гоол хийснээр Aston Villa-д өвлийн солилцооны цонхоор нэгдсэнээс хойш бүх тэмцээний хүрээнд 7 тоглолтод 5 гоол оруулсан амжилттай сайн тоглолтоо үргэлжлүүлж байна.
Мөн Aston Villa клуб "Аваргуудын лиг"-ийн өмнөх нэр буюу UEFA Super Cup байх үед 1981/82 улиралд түрүүлж байсан түүхтэй баг юм. Харин "Аваргуудын лиг" гэх нэрээ 1992/93 улиралд сольсноос хойш нэг ч удаа оролцож чадаагүй байсан.
Энэ улиралд шөвгийн 16-д шалгарч улмаар эхний тоглолтын дараа шөвгийн 8-д орох магадлал өндөр байна.