MSports logo
NAS Sports Tournament-д Монголын волейболын шилдэг тамирчид оролцлоо
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 4

  • NAS Sports Tournament-д Монголын волейболын шилдэг тамирчид оролцлоо

    АНЭУ-ын Дубай хотод ойрх дорнодын нэр хүндтэй олон улсын спортын наадам болох “NAS Sports Tournament” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд Беларусь, Итали, Саудын Араб, Катар болон Дубайн ойролцоох олон улсын нийт долоон баг оролцож байгаа юм. Тэмцээний онцлог нь багууд улс орны нэрээр бус, дубайн нэр хүндтэй томоохон ивээн тэтгэгч компаниудын нэрийн дор өрсөлддөг. Тэгвэл уг долоон багийн нэг болох “Tiger Zabeel” багийг “Дархан Могулс” багийн ахлах дасгалжуулагч Ч.Отгонбаяр ахлан ажиллахаар болсон. “Tiger Zabeel” багийн бүрэлдэхүүнд Монгол тамирчдаас гадна Испани, Пакистан, Нигерийн клубийн тоглогчдоос бүрдсэн байна.

    NAS Sports Tournament-д Монголын волейболын шилдэг тамирчид оролцлоо

    “Tiger Zabeel” баг “NAS Sports Tournament” волейболын тэмцээний B хэсэгт багтсан бөгөөд хэсгийн эхний тоглолтдоо Min Investment багт 3-0 харьцаатайгаар хожигдож, хэсгийн хоёр дахь тоглолтдоо “Altadawi” багт 3-0 харьцаатайгаар хожигдсон байна. Хэсгийн сүүлийн тоглолтоо “Zabeel” багтай хийж, 2-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Ч.Отгонбаяр дасгалжуулагчтай “Tiger Zabeel” багаас Монголын волейболын Үндэсний дээд лигийн энэ улирлын MVP М.Уранбаяр тэмцээний хэсгийн шатанд 44 оноо авч, оноо авалтаар 5-р байрт, довтолгоогоор 41 оноо авч, 3-р байрт бичигдсэн байна. Мөн энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга “Төв Миг Волвес” багийн шилдэг тоглогч Г.Цэнд-Аюуш 26 оноо авсан байна.

    NAS Sports Tournament-д Монголын волейболын шилдэг тамирчид оролцлоо

    “Tiger Zabeel” багийн бүрэлдэхүүнд “Дархан Могулс” багаас багийн ахлагч Г.Төрмөндах, М.Уранбаяр, Т.Пүрэвдорж, Nasir Ali нар багтсан бол “Төв Миг Волвес” багаас багийн ахлагч М.Цэрэнбаатар, Г.Цэнд-Аюуш нар, Минтонетте Говь багаас С.Анх-Эрдэнэ, Натур Бакс багаас Б.Амар, Igobe Sikiku, Испанийн “Tarregone” багаас Elieser Rojas, Нигерийн “Nigeria” багаас Abdulquadri Opeyemi Jaiyeola нарыг бүрэлдэхүүдээ багтааж, тэмцээндээ амжилттай оролцжээ.