MSports logo
2023 ОНЫ ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛЫН ДАШТ-ИЙГ МЕКСИК УЛС ЗОХИОН БАЙГУУЛНА
  • А
    Админ

    6 сарын 21

  • 2023 ОНЫ ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛЫН ДАШТ-ИЙГ МЕКСИК УЛС ЗОХИОН БАЙГУУЛНА

    Мексик улс ирэх жилийн элсний волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчаар батлагдлаа. Олон улсын волейболын холбоо болон волейболын ертөнц Мексик улс анх удаа эрэгтэй, эмэгтэй тоглогчдын тэргүүлэгч тэмцээнийг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Тэмцээний тов, газар товлогдоогүй байгаа ч FIVB болон Волейболын ертөнц "2023 оны хоёрдугаар хагаст олон хотод болно" гэж таамаглаж байна. Мексик улс энэ оны эхээр "Воллейболын World Beach Pro Tour"-ийг эхлүүлэхэд тусалсан бөгөөд анхны сорилтын тэмцээнийг Тлакскалад, эхний Элит 16 шатыг Росарито хотод зохион байгуулжээ.

    Волейболын холбооны гүйцэтгэх захирал Финн Тейлор Волейболын World Beach Pro Tour арга хэмжээний амжилтын дараа Мексикт энэ спортыг хөгжүүлэх томоохон боломж байгааг олж харсан гэж мэдэгджээ. "Мексик бол Волейболын олон улсын холбооны хамгийн хүчтэй түншүүдийн нэг бөгөөд тус улсын спортын удирдлагын алсын хараа, 2023 онд болох дараагийн элсний волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр тус улсад илүү олон арга хэмжээ зохион байгуулах хүсэл эрмэлзэл нь биднийг маш их урамшуулж байна. Мексик бол Америк тивийн хүчирхэг зах зээл бөгөөд бид хамтдаа тус улсад спортынхоо сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж, илүү олон хүнийг энэ гайхалтай газар руу татах болно гэдэгт итгэлтэй байна. Мексикт зохиогдсон элсний волейболын бүх тэмцээн маш амжилттай болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг тэсэн ядан хүлээж байна."  гэж Олон улсын волейболын холбооны тэргүүн хэллээ. Мексикийн Спортын сайд, 2004 оны Олимпын 400 метрийн мөнгөн медальт, 2003 оны дэлхийн аварга Ана Гевара хэлэхдээ: "Манай улс 2023 онд элсний волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч, урт хугацааны хамтарсан тэмцээн байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Мексикийн спортыг хөгжүүлэх стратеги, Волейболын ертөнцтэй гар нийлж байна. Энэ арга хэмжээ нь шинэ үеийн тамирчдын үндэс суурийг бэхжүүлж, спортыг эх орныхоо хөгжлийн хэрэгсэл болгох урам зориг өгөх эх сурвалж болох нь дамжиггүй. Элсний волейболын өлгий Мексикт хүн бүрийг тавтай морил." гэж мэдэгдлээ.

    Элсний волейболын ДАШТ анх 1997 онд зохиогдсоноос хойш зохиогдож байгаа бөгөөд ирэх жилийн тэмцээн 14 дэх удаагийнх байх юм. Энэ жилийн тэмцээнийг Италийн Ром хотод зохион байгуулж, эрэгтэй, эмэгтэй төрөлд Норвегийн Андерс Мол, Кристиан Сорум, Бразилийн Эдуарда Сантос Лисбоа, Ана Патрисиа Рамос нар тус тус шилдэгээр шалгарсан.

     

    Н.Бэлгүүн