MSports logo
Плэй-Офф: Аваргаа хамгаалагчид Дарханы залуустай эхний шатанд
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 10

  • Плэй-Офф: Аваргаа хамгаалагчид Дарханы залуустай эхний шатанд

    Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улирлын Плэй-Оффын тоглолтууд өчигдөр эхэлсэн. Өнөөдөр Дээд лигийг улирлын амжилтаар тэргүүлсэн, аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг, хоёр дахь жилдээ өрсөлдөж буй Дархан Юнайтед багуудын тоглолт 18:10 цагаас эхэлнэ.


    ХАСЫН ХҮЛЭГҮҮД VS ДАРХАН ЮНАЙТЕД

    Плэй-Офф: Аваргаа хамгаалагчид Дарханы залуустай эхний шатанд

    Плэй-Оффын өмнө гарсан өөрчлөлтүүд:

    Хасын Хүлэгүүд багийн хувьд энэ жил Жордан Толберттой бүтэн улирлыг өнгөрүүлсэн бол түүнээс хойш хоёр ч гадаад тоглогч багтаа нэгтгэсэн боловч, багтаа үлдээсэнгүй. Харин саяхан  Иан Миллер хэмээх АНУ-ын тоглогчтой гэрээ байгуулж, Плэй-оффын өрсөлдөөнд бэлэн болсон байна. Мөн багийн туршлагатай тоглогчид болох Б.Мөнхтүвшин, шинэхэн гавьяат Б.Билгүүн, О.Сэргэлэн нарын улирлын сүүлийн тоглолтуудад минут их тоглон эргэн формдоо ороод эхэлсэн.

    Дархан Юнайтед багийн хувьд Т.Петтеуэйтэй хослуулахаар Н.Баньяард хэмээх АНУ-ын төвийн тоглогчийг багтаа нэгтгэсэн. Багийн үндсэн тоглогчид ямар нэгэн гэмтэл бэртэлгүй Плэй-Оффын өрсөлдөөнд бэлэн болоод байна.

    Улиралын гурван тойрогт

    11-р сарын 05-нд

    Хасын Хүлэгүүд 73-69 Дархан Юнайтед

    Шилдэг тоглогч: А.Азбаяр 16 оноо, 3 самбар, 1 дамжуулалт, 2 хаалт, 1 бөмбөг таслалт


    01-р сарын 09-нд

    Хасын Хүлэгүүд 79-73 Дархан Юнайтед

    Шилдэг тоглогч: Ч.Ихбаяр: 24 оноо 3 самбар, 1 бөмбөг таслалт, алсын зайнаас 10/5 буюу 50%-тай, нийт довтолгоо 60%-тай довтолсон.


    03-р сарын 01-нд


    Дархан Юнайтед 72-57 Хасын Хүлэгүүд

    Шилдэг тоглогч: Т.Петтуэй: 20 оноо, 14 самбар, 5 дамжуулалт, 1 хаалт гүйцэтгэжээ.


    Хасын Хүлэгүүд багийн энэ улиралд дунджилж буй үзүүлэлтүүд:

    Нэг тоглолтод дунджилж буй оноо - 71.4

    Дундын зайн довтолгооны хувь - 50.7%

    Алсын зайн шидэлтийн хувь - 35.5%

    Чөлөөт шидэлтийн хувь 72.6%

    Довтолгооны самбар 9.7

    Хамгаалалтын самбар 22.9

    Нийт самбар 32.6

    Дундаж дамжуулалт - 14.9

    Бөмбөг алдалт - 16.1

    Бөмбөг таслалт - 8.5

    Хаалт - 3.2

    Дархан Юнайтед багийн энэ улиралд дунджилж буй үзүүлэлтүүд:

    Нэг тоглолтод дунджилж буй оноо - 73.0

    Дундын зайн довтолгооны хувь - 51.5%

    Алсын зайн шидэлтийн хувь - 27.2%

    Чөлөөт шидэлтийн хувь 68.2%

    Довтолгооны самбар 10.3

    Хамгаалалтын самбар 19.7

    Нийт самбар - 30.0

    Дундаж дамжуулалт - 12.0

    Бөмбөг алдалт - 11.6

    Бөмбөг таслалт - 8.5

    Хаалт - 3.2