Плэй-Оффын өмнө гарсан өөрчлөлтүүд:
BCH Knights багийн хувьд Плэй-Офф дөхсөн энэ үед томоохон өөрчлөлтүүд хийгээгүй. Багийн үндсэн бүрэлдэхүүнд одоогоор мэдэгдсэн гэмтэл бэртлийн мэдээлэл байхгүй байна.
Харин нөгөө талд Сэлэнгэ Бодонс баг та бүхний мэдэж байгаачлан НБА-ийн супер од Демаркус Казинсийг багтаа нэгтгэж томоохон шуугиан тариад буй. Мөн тэдний хувьд Ахмад Силлаг багтаа үлдээж, Жеантал Силлаг Плэй-оффын цувралд өнжүүлэх шийдвэр гаргаад буй.
Улиралын гурван тойрогт
11-р сарын 02-нд
BCH Knights 70-66 Сэлэнгэ Бодонс
Шилдэг тоглогч: О.Эрдэнэцогт: 18 оноо, 10 самбар, 3 дамжуулалт, 1 хаалт, 1 бөмбөг таслалт.
01-р сарын 05-нд
Сэлэнгэ Бодонс 76- 73 BCH Knights
Шилдэг тоглогч: А.Гилберт: 15 оноо, 3 самбар, 2 дамжуулалт, 1 бөмбөг таслалт.
02-р сарын 27-нд
BCH Knights 86-81 Сэлэнгэ Бодонс
Шилдэг тоглогч: О.Эрдэнэцогт, 19 оноо, 8 самбар, 4 дамжуулалт.