1994 оны 8-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Аав, ээж, ах, эгчийн хамт амьдардаг байсан. Ээжийн маань аав буюу өвөө маань Улсын анчин хүн байсан гэдэг. Тийм болохоор ямар нэгэн юм онох тал дээр сайн байна гэж хамаатнууд ярьдаг. Айлын бага болохоор эрх дураараа аав, ээж, ах, эгчийн хайранд өлгийдүүлж өссөн.
Бильярдын спортоор 12 настайгаасаа сонирхож, хичээллэж эхэлсэн. Маш их чадвар, мэдрэмж, ухаан шаардсан болохоор тэр бүхэнд нь амтшиж тууштай хичээллэж эхэлсэн.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцож байна. Тус тэмцээнүүдэд медалийн төлөөх тоглолтод хожигдож байсан. Энэ жил хүрэл медаль хүртсэн тэмцээнд Дэлхийн 3 удаагийн аварга On Yee Ng, Дэлхийн аваргын мөнгөн медальт Хятадын тамирчин Bai Yulu. Мөн Дэлхийн аварга Энэтхэгийн тамирчин Vidya Pillai гэх зэрэг олон улсын шилдэг тамирчид ирж оролцсон. Дэлхийн медальтан болоод маш их баярласан. Аавыгаа л их бодсондоо охиндоо итгэж байсанд нь маш их баярладаг.
Тамирчин Л.Дэлгэрдалай ахыгаа багаасаа шүтэж ирсэндээ. Энэ спортын мэдлэг арвинтай бас л шилдэг тамирчдын нэг. Их юм зааж өгсөн.
Улсын Тэргүүний 13-р сургуулийг төгсөөд дараа нь Отгонтэнгэр Их сургуулийг Санхүүгийн мэргэжлээр төгссөн. Цаашдаа энэ амжилтаа улам арвижуулж, дээшлүүлэх хүсэлтэй байна.
Тулааны урлагийн "Гаруда Академи"-д суралцахыг хүсвэл Msports app-аар хандан бүртгэлээ хийлгээрэй.
Сүүлийн үед Татар хамтлагийн шинэчилсэн дуунуудыг сонсож байгаа. Хэмнэл нь цоглог хөөрхөн байдаг.
Гадаад, дотоодоор их яваад бүх л хоолыг идэж чаддаг болсон. Өмнө нь бол ногооноос эхлээд идэхгүй, хоол их голдог байлаа. Одоо бол бүх хоолонд дуртай хоол бол хайр юм.
"Elite billiard" клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг. Pool Billiard-аар бол "Metropool" клубт бэлтгэлээ хийдэг. Аль болох өдөрт 6-8 цаг бэлтгэл хийхийг боддог.
Кино үзэх, салхинд гарах, хөдөө явах, найзуудтайгаа байх гэх мэт зүйлийг чөлөөт цагаараа хийх дуртай. Инээдмийн, адал явдалтай кинонд дуртай.
Хүн өнгөрөхөөс айдаг. Хайртай хүмүүсээ алдахаас айдаг.