MSports logo
СОНИРХОГЧДЫН БОКСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ ТУРК УЛСАД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • А
    Админ

    5 сарын 10

  • СОНИРХОГЧДЫН БОКСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ ТУРК УЛСАД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    Олон улсын сонирхогчдын боксын холбоо эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг коронавирусын  цар тахлын улмаас 2021 оны 12-р сараас 2022 оны хавар хүртэл хойшлуулж байсан. Ийнхүү 6 сараас хойшлогдсон тэмцээн Истанбул хотноо эхлээд байна.Туркийн Истанбул хот 12-р сарын 6-19-ний хооронд уг арга хэмжээг зохион байгуулах ёстой байсан. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлтийн ажиллагаа 5-р сарын 8-нд боллоо. Олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев хоёр долоо хоног үргэлжилэх тэмцээнийг эхлүүллээ. Боксын дэлхийн аварга 12 жинд болж байна. Тэмцээний 73 үндэсний холбоог төлөөлсөн 310 тамирчин оролцож байгаа нь эмэгтэйчүүдийн ДАШТ-ий рекорд амжилт болж байна.

    Эмэгтэй боксчид ур чадвар, хүч чадал, тууштай байдгаараа манай спортод маш их зүйлийг тодотгож өгдөг. Мөн бокс нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдэд маш их зүйлийг санал болгодог. Тэмцээний хугацаанд боксын шинэ домгууд төрөхийг тэсэн ядан хүлээж байна” гэж Умар Кремлев хэлэв. 

    Олон улсын боксын холбоон хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа мөн амлалаа.
    Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэмцээнээс гадна олон эмэгтэйчүүдийг боксын албан тушаалтан, дасгалжуулагч, администраторын үүргийг гүйцэтгэхэд туслах зорилгоор манлайллыг хөгжүүлэх хэд хэдэн семинар зохион байгуулна. Мөн шударга тэмцлийн амлалтыг биелүүлэхийн тулд спортын шударга байдлыг сайжруулах өргөн хүрээний ажил хэрэгжиж байна. Шүүгчид зэрэг албан тушаалтнууд өргөн хүрээний суурь шалгалтанд хамрагдсан байна. "Сүүлийн жил хагасын хугацаанд бидний хэрэгжүүлсэн олон арга хэмжээнээс давсан шударга ёсны соёлд шилжлээ" гэж Кремлев нэмж хэллээ.

    2021 оны эрэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай зохион байгуулсны дараагаар холбооны эмэгтэйчүүдийн “Fair Chance” баг мөн Истанбул хотод хүрэлцэн ирж, эх орноосоо дүрвэсэн болон өөр шалтгаанаар үндэсний холбоодоо өрсөлдөх боломжгүй боксчдод оролцох боломжийг олгож байна. 2022 оны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн Беатриз Феррейра, Туркийн Бусеназ Сурменели, Хятадын Тайпэйгийн Хуан Хсиао-Вэн зэрэг дэлхийн аварга цолыг хамгаалах зорилготой хэд хэдэн тамирчид мөн оролцож байгаа юм. Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ 5-р сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

    Н.Бэлгүүн