MSports logo
ОУХМ Г.Ганхуяг Монгол улсын хүрэл медалийн тоог нэгээр нэмлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 7

  • ОУХМ Г.Ганхуяг Монгол улсын хүрэл медалийн тоог нэгээр нэмлээ

    19 дэх удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Чөлөөт бөхийн медалийн буухиа үргэлжилж ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө Казакстаны бөх Азийн хоёр удаагийн мөнгөн медалийн эзэн Алишер Ергалитай барилдан 2 үе илүүрхэж 8-0 харьцаатай ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 96 кг-ын жинд барилдсан Ганбаатарын Ганхуяг эхний тойрогтоо Вьетнамын бөхийг идэвхээр ялж, шигшээ наймд Иран бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Узбекстаны бөхийг илт илүүрхэн цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ. Ийнхүү чөлөөт бөхийн төрөлд гурав дахь хүрэл медалийг эх орныхоо нэр дор бичүүлэхээр боллоо. 

    ОУХМ Г.Ганхуяг Монгол улсын хүрэл медалийн тоог нэгээр нэмлээ