Цахим спортын CS2 төрлийн томоохон зэрэглэлийн "PGL Bucharest-2025" тэмцээний Гранд финалын тоглолт өчигдөр шөнө явагдаж өндөрлөлөө. Финалд Европын шилдэг багууд болох Falcons болон G2 Esports багууд өрсөлдлөө. The MongolZ багийг хасагдах шатанд орох эрхийн төлөөх тоглолтод буулгаж авсан Falcons баг нэг ч мап алдалгүй бүтэн 3 мап илүүрхэж 3-0 харьцаатайгаар G2 Esports багийг буулган авч 200,000 ам долларын эзэд болсон байна.
PGL Bucharest-2025 оны аваргын цомыг Falcons баг өргөлөө
Ө
Өсөхбаяр
4 сарын 14


Тэмцээний HLTV MVP шагналыг Falcons багийн тоглогч, ОХУ-ын тамирчин degster авсан бөгөөд энэ нь түүний 6 жилийн кареер дахь анхных нь MVP шагнал нь болж байгаа юм.

Мөн уг тэмцээний дараагаар G2 Esports багийн гүйцэтгэх захирал Alban Dechelotte:
"m0NESY-г явуулж байгаа цуу яриа үнэн. Түүний гэрээ 12-р сард угаасаа дуусах байсан. Тиймээс багийнхаа бололцоог нэмэгдүүлэхийн тулд наймаалцахаар болсон. Энэ бол дээд удирдлагуудын шийдвэр, багийн тоглогчид ч мэдээгүй байсан зүйл" гэсэн байна.