MSports logo
ДЭЛХИЙН ШАТАРЫН 44-Р ОЛИПИАДАД МОНГОЛЫН БАГУУД СЕНСАЦИ ИХТЭЙ, ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД ОРОЛЦОЖ БАЙНА
  • А
    Админ

    8 сарын 4

  • ДЭЛХИЙН ШАТАРЫН 44-Р ОЛИПИАДАД МОНГОЛЫН БАГУУД СЕНСАЦИ ИХТЭЙ, ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД ОРОЛЦОЖ БАЙНА

    Дэлхийн шатарын 44-р олимпиад энэ өдрүүдэд үргэлжлэн явагдсаар байна. Энэхүү олимпиадад эрэгтэй 188 орны баг, эмэгтэй 162 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд манай эрэгтэй шигшээ баг чансааны 45-д эрэгбэлэгдэж эрэгтэй баг чансааны 28-д эрэгбэлэгдэн тэмцээний эхлүүлсэн.      Тэмцээний 4 дэх өрөгт манай эрэгтэй шигшээ баг Дэлхийн 5 удаагийн аварга Magnus Carlsen-аар удирдуулсан дэлхийн чансааны 3-р эрэгбэлэгдсэн Норвеги улсын хүчтэй багтай тоглож 2-2 харьцаатай тэнцсэн. Энэхүү тоглолтын 1-р ширээнд их мастер Д.Батсүрэн маань хар талаас Дэлхийн 5 удаагийн аварга Magnus Carlsen-тэй тоглож түүхэнд бичигдэж үлдлээ. 

    Тэмцээний 3 дахь өрөгт манай эмэгтэй баг тамирчид дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдсэн Америкийн шигшээ багийг 3-1 харьцаатай хожсоноор тэмцээний эхний шуугианыг тарьлаа. 

     Тэмцээний эхний 6 өргийн дараах байдлаар эрэгтэй ангиллыг Армениа улсын баг 6 хожилтэй, эмэгтэй ангиллыг Энэтхэг улсын 1-р баг 6 хожилтой тэргүүлж байгаа бол манай улсын эрэгтэй баг 3 хожил 2 тэнцээ 1 хожигдолтойгоор 188 оны багаас 38-д, эмэгтэй баг 4 хожил 1 тэнцээ 1 хожигдолтойгоор 162 орноос 16-д жагсаж байна. 

    Өнөөдөр буюу 2022.08.05-ны өдөр тэмцээний 7 дугаар өрөг үргэлжлэн явагдах бөгөөд эмэгтэй баг маань 14-д эрэгбэтэй Куба улсын багтай, эрэгтэй баг маань 17-д эрэмбэтэй Хорвайт улсын багтай тоглоно.