MSports logo
ОЛОН УЛСЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБОО ШИНЭ БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
  • А
    Админ

    6 сарын 27

  • ОЛОН УЛСЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБОО ШИНЭ БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО

    Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон. Тэгвэл холбооны шинэ Удирдах зөвлөл энэ спортод "эерэг өөрчлөлт" авчрахаар бэлтгэж байна гэж тус холбооны шинэ ерөнхийлөгч Мохаммед Жалуд мэдэгдлээ. Албани улсын Тирана хотод болсон Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ээлжит бус болон сонгуулийн конгрессын хоёр дахь бөгөөд сүүлийн өдрийн дараа Жалод Удирдах зөвлөлд шинээр нэр дэвшиж, эмэгтэйчүүдийн төлөөлөл ихээхэн нэмэгдсэнийг онцоллоо. Удирдах зөвлөлд 12 шинэ гишүүн сонгогдсон бөгөөд холбооны удирдлагын багийн 66 хувь нь өөрчлөгдсөн гэж мэдэгджээ. ОХУ, Казахстан, Узбекистан, Энэтхэг, Эквадорын гишүүд суудлаа алдаж, Удирдах зөвлөлийн бусад гишүүн байсан хүмүүс сонгуульд нэр дэвших эрхгүй, эсвэл аль хэдийн түдгэлзсэн байна. Тэдний дунд Их Британийн түр ерөнхийлөгч асан Майк Ирани, Тайландын Интарат Йодбангтой, Египетийн Махмуд Махгуб, Румыний Нику Влад нар өнгөрсөн долоо хоногт допинг хэрэглэсэн хэргээр хүндийн өргөлтийн спортоор хичээллэх эрхийг бүх насаар нь хасчээ.

    Арванхоёрдугаар сард Колумбид болох хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын комисс гурван суудалтай болох тул оны эцэс гэхэд Удирдах зөвлөлийн шинэ гишүүд нэмэгдэнэ. Ням гарагт Удирдах зөвлөлийн гишүүнээр одоогийн Тамирчдын комиссын дэд дарга, Японы Хироме Мияаки сонгогдсон тул энэ тоо дөрөв болно. Мияке нь АНУ-ын Урсула Папандреа, Финландын Каролина Лундхл, Венесуэлийн Дорис Марреро, Өмнөд Африкийн Гарденсиа ду Плуй, Коста Рикагийн Яссины Эскивел нарын хамт шинэ Удирдах зөвлөлийн зургаан эмэгтэйн нэг юм. Бид урьд өмнөхөөсөө илүү хүчтэй эмэгтэй тамирчдын төлөөлөлтэй болсон бөгөөд бид бүгд хүндийн өргөлтийн ирээдүйд анхаарлаа хандуулж, олимпын түншүүдтэйгээ хамтран ажиллах болно гэж шинэ тэргүүн хэлжээ. 

    Н.Бэлгүүн