MSports logo
ТИМ ХАРДАВЕЙ АЛДРЫН ТАНХИМД НЭРЭЭ МӨНХЛӨХӨӨР БОЛЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 8

  • ТИМ ХАРДАВЕЙ АЛДРЫН ТАНХИМД НЭРЭЭ МӨНХЛӨХӨӨР БОЛЖЭЭ

    1989 оны “NBA”-гийн Драфтын 14 дахь сонголт таван удаагийн бүх одод, таван удаагийн “ALL-NBA Team”, 1989-90 оны оны “All-Rookie” нэгдүгээр багт нэрлэгдэж байсан Тим Хардавей, Жеймс Нейсмитийн нэрэмжит “Алдрын танхим”-ын гишүүн болжээ. Тим Хардавей “Голден Стейт Уариорс” багаас гараагаа эхэлж замналдаа таван өөр багийн төлөө тоглохдоо 867 тоглолтод оролцож 17.7 оноо, 8.2 оновчтой дамжуулалт, 3.3 самбар, 1.6 бөмбөг таслалт дунджилж байжээ. Мөн лигт 13 улирал тоглосон ба хасагдах шатны(Play-Off) цувралын нэг ч тоглолтыг бэртлийн улмаас өнжиж байгаагүй цорын ганц тоглогч юм. Тэрбээр 1990-1994 оны хооронд “Голден Стейт Уариорс” багт Крис Муллин, Митч Ричмонд нарын хамт лигийг хурдан довтолгоогоор гайхшируулдаг байсан бөгөөд “RUN TMC” гэж тэднийг нэрэлдэг байсан билээ. Хожим нь 1996 онд Майми Хит багруу солигдож Алонзо Моурнингийн хамтаар замналдаа анх удаа 1996-97 оны бүсийн шигшээ цувралд шалгарч байсан ч Майкл Жорданы Чикаго Буллс багт 4-1 ээр хожигдож байсан.

    Уран хууралт, тоглолт найруулах чадвар нь лигт онцгой нэгэн байсныг Финалын цувралд тоглож үзээгүй ч “Алдрын танхимын” гишүүнээр нэрлэгдэж байгаа нь илтгэж байна.Тим Хардавейн хамтаар Сан Антонио Спүрс багийн хамт лигийн 4 удаагийн аваргын цомыг өргөж байсан Ману Жинобили, NCAA-ний хоёр удаагийн шилдэг дасгалжуулагч Боб Хаггинс, Сейтл Супер Соникс багийн дасгалжуулагч асан Жорж Карл нар  “Алдрын танхим”-ын гишүүн болохоор болжээ. Манай цагаар 9 сарын 11-нд “Алдрын танхимд” тэдний нэрийг мөнхлөх үйл ажиллагаа болох  юм.
     

    Э.Мандалбаяр