MSports logo
ЭРЛИНГ ХОЛАНД ПРЕМЬЕР ЛИГТ ХАМГИЙН ЦӨӨН ТОГЛОЛТОНД 20 ГООЛ ОРУУЛСАН ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛЛОО
  • А
    Админ

    12 сарын 28

  • ЭРЛИНГ ХОЛАНД ПРЕМЬЕР ЛИГТ ХАМГИЙН ЦӨӨН ТОГЛОЛТОНД 20 ГООЛ ОРУУЛСАН ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛЛОО

    Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Манчестер Сити” багийн норвег довтлогч Эрлинг Холанд багийнхаа түүхэнд лигт хамгийн цөөн тоглоод 20 гоол оруулсан дээд амжилт тогтоожээ. Тэрбээр өнгөрсөн шөнө “Лидс”-ийг 3:1-ээр хожиход хоёр гоол оруулсан юм. Ингэснээр тэрбээр лигт 14 тоглоод 20 гоол оруулсан сүрдэм амжилтын эзэн болж байна. Хааланд 2-р хагаст буюу 51, 64 дэх минутад Жек Гриалишийн хоёр гоолын дамжуулалтыг амжилттай гүйцэтгэжээ. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Гоол оруулах нь зорилгодоо хүрэх алхам болохоос зорилго биш. Би хувцас солих өрөөнд ч хэлж байлаа. “Бид таван гоол ч оруулж болно оо. Гэхдээ хамгийн гол нь хожих хэрэгтэй” гэж. ДАШТ-ийг гэрээсээ үзсэн, бас их шар хөдөлсөн. Бусад тоглогчид гоол оруулж, хожиж, дэлхийн аварга болж байхыг хараад эрч хүч авсан, бас эсрэг мэдрэмжийг ч амссан. Яг одоо бол урьд урьдаас илүүтэй амжилтаар өлсөж байна” хэмээн ярьжээ. Хааландаас өмнө Кевин Филлипс АПЛ-д 20 гоол оруулсан хамгийн хурдан тоглогч болж байсан юм. Филлипс 1999/2000 оны улиралд Сандерлэндтэй тоглож Премьер лигийн карьерийнхаа эхний 20 гоолыг оруулахын тулд 21 тоглолт хийж байжээ.