MSports logo
$100,000-ын шагналын сантай “Nomadic Masters” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 29

  • $100,000-ын шагналын сантай “Nomadic Masters” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Монголын цахим спортын холбоо буюу MESA болон AVE компаниуд хамтран CS2 төрлийн хамгийн том шагналын сантай “Nomadic Masters” тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд Европ, Ази тивийн томоохон багууд болон Монгол улсаа төлөөлөн гурван баг оролцож буйгаараа онцлогтой. Тус тэмцээн өчигдөр буюу 5-р сарын 28-нд эхэлсэн ба LAN хэлбэрээр зохиогдож байна. 5-р сарын 28-аас 30-ны өдрүүдэд хэсгийн тоглолтууд явагдах ба 6-р сарын 1,2-ны өдрүүдэд хагас болон шигшээ тоглолтууд "AIC Steppe Arena"-д хэдэн мянган үзэгчдийн өмнө зохиогдох хуваарьтай байна.

    $100,000-ын шагналын сантай “Nomadic Masters” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Тэмцээний нийт шагналын сан 100,000 ам доллар бөгөөд тэргүүлсэн баг 50,000 доллар, дэд байр 25,000, гуравдугаар байр 15,000, шагналт дөрөвдүгээр байр 10,000 долларын эзэд болно. 

    Тус тэмцээнд Азийн бүсээс 1 баг, Европ бүсээс 4 баг, Монгол улсаас 3 баг оролцож байна. 

    1.    The MongolZ

    2.    Lynn Vision 

    3.    OG

    4.    Gaimin Gladiators

    5.    Aurora 

    6.    Bleed

    7.    Chinggis Warriors (MESA Pro Series Spring  тэмцээний ялагч) 

    8.    Atox esports (MESA Pro Series Finals  тэмцээний ялагч) 

     

    Өчигдөр Дээд шатны шөвгийн 8-ийн тоглолтууд явагдлаа. Эхний шатанд учраа таарсан Aurora Gaiming баг Lynn Vision багийг 2-0 харьцаатай буулгаж авсан бол Монгол улсын төлөөлөл The Mongolz баг Gaiming Gladiators багийг 2-0 харьцаатай буулгаж аван тус хоёр баг дараагийн шатанд шалгарлаа. Өнөөдөр Европын төлөөлөл Bleed Esports баг Монголын төлөөлөл Chinggis Warriors багийг 2-0 харьцаатай буулган авч дараагийн шатанд шалгарлаа.  Харин яг одоо манай өөр нэг төлөөлөл ATOX Esports баг Европын хүчирхэг баг болох OG Esports багтай тоглож байна.