MSports logo
МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан баяр наадмын өдөр болно
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 18

  • МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан баяр наадмын өдөр болно

    МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын ээлжит тулааны тов тодорхой болжээ. Мэргэжлийн боксоор Дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөж яваа Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-ын тамирчин Humberto Galindo-той баяр наадмын өдрөөр буюу 07-р сарын 12-нд АНУ-ын Калифорниа мужиийн "Save Mart Center"-т тулалдахаар болжээ.

    МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан баяр наадмын өдөр болно

    Энэхүү тулаанд нийт таван тулаан болох ба Э.Цэндбаатар Main card-аар нээлтийн хоёр дахь тулаанаар рингэнд гарч ирэх юм.

    Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн тулаанд нийт 12 тулаан хийсэн ба нэг ч ялагдалгүй 12-0 амжилттай яваа ба зургаан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан амжилттай яваа.


    Харин түүний өрсөлдөгч

    МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан баяр наадмын өдөр болно

    Энэ удаа түүнтэй рингэндээр өрсөлдөх Humberto Galindo нь 1999 онд төрсөн 26 настай, 173 см өндөр АНУ-ын иргэншилтэй Мексикт төрж өссөн тулаанч ажээ. Тэрбээр мэргэжлийн бокс Э.Цэндбаатараас олон тулаан хийсэн туршлагатай тамирчин бөгөөд нийт 20 тулаан хийж, 14 ялалт авахдаа 11 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, 3 ялагдал хүртэхдээ 1 удаа хүнд цохилтоор ялагдсан ба мөн гурван тулаанаа тэнцээгээр өндөрлүүлж байжээ. Сайн мэдээ нь тэрбээр сүүлийн 2 тулаандаа дараалан ялагдал хүлээсэн байна. Энэхүү өрсөлдөгч нь Э.Цэндбаатараас нуруулаг, туршлагатай, эзэн орны тамирчин хэдий ч Э.Цэндбаатар 12 дараалан ялагдал амсаагүй яваа ба ялах итгэлээр дүүрэн бэлтгэл сургуулилтдаа ороод байна.