MSports logo
The MongolZ баг BLAST Open Spring тэмцээний эхний хожлоо авч, Плэй-оффын эрхийн төлөө тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 21

  • The MongolZ баг BLAST Open Spring тэмцээний эхний хожлоо авч, Плэй-оффын эрхийн төлөө тоглоно

    Цахим Спортын СS2 төрлийн Blast Open Spring 2025 тэмцээнд The MongolZ баг эхний тоглолтоо амжилттай давлаа. Португалын Лисбон хотноо 03-р сарын 19-өөс 03-р сарын 30 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 24 баг GSL буюу 2 группт хуваагдан өрсөлдөж байна. The MongolZ багийн хувьд B хэсэгт өчигдөр АНУ-ын M80 багтай тоглосон ба Dust 2 дээр 13-11, Ancient дээр 11-13, Inferno дээр 13-11 буюу 2-1 харьцаатай буулган авч Плэй-Оффт шалгарах эрхийн төлөө өрсөлдөнө. Плэй-Оффт 2 хожил байгуулсан багууд шалгарна.


    The MongolZ баг BLAST Open Spring тэмцээний эхний хожлоо авч, Плэй-оффын эрхийн төлөө тоглоно

    Тэдний дараагийн учраа Европын хүчирхэг Natus Vincere бөгөөд 03-р сарын 23-ны шөнө 01:30 цагаас тоглох хуваарьтай байна. Хэрвээ The MongolZ баг хожил байгуулвал шууд Плэй-Оффын шатанд шалгарах ба хожигдвол Доод шатруу унаж, Furia, M80 багуудын аль ялсантай хүч үзэх юм.