Үндэсний дээд лигийн өнгөрсөн жилийн аварга Хасын Хүлэгүүд баг энэ жил аваргаа хамгаалахаар дахин ханцуй шамлан өрсөлдөж явна. Улирлын хүснэгтийг тэргүүлсэн тэд эхний шатанд Дархан Юнайтед багтай өрсөлдөж, 4-1 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарсан. Тэдний өрсөлдөгчөөр Демаркус Казинс тэргүүтэй Сэлэнгэ Бодонс баг. Мөн Basketball Champions league-ийн энэ улиралд өнгөрсөн жилийн аварга баг оролцох дүрмийн дагуу дахин BCL Asia-д оролцоно. Улмаар хагас шигшээ болон BCL Asia-ийн хэсгийн тоглолтын хуваарь хэрхэн гарсныг сонирхуулж байна.
Үндэсний Дээд лиг 03-р сарын 21-нд 19:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын эхний тоглолт
Үндэсний Дээд лиг 03-р сарын 23-нд 15:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын хоёр дахь тоглолт
Үндэсний Дээд лиг 03-р сарын 27-нд 19:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын гурав дахь тоглолт
Үндэсний Дээд лиг 03-р сарын 29-нд 15:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын дөрөв дэх тоглолт
Үндэсний Дээд лиг 03-р сарын 31-нд 19:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын тав дахь тоглолт
Үндэсний Дээд лиг 04-р сарын 03-нд 19:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын зургаа дахь тоглолт
Үндэсний Дээд лиг 04-р сарын 05-нд 15:10 цагаас
Сэлэнгэ Бодонс багтай цувралын долоо дахь тоглолт
/BCL Asia/ 04-р сарын 30-нд 20:00 цагаас
Тайванийн Шинэ Тайпэй хотноо эзэн орны News Taipei Kings багтай
/BCL Asia/ 05-р сарын 03-нд 20:00 цагаас
Тайландын Бангкок хотноо Сингапурын Adroit багтай
/BCL Asia/ 05-р сарын 04-нд 20:00 цагаас
Тайландын Бангкок хотноо Тайландын Hi-Tech Basketball багтай
/BCL Asia/ 05-р сарын 12-нд 17:30 цагаас
Улаанбаатар хонтоо News Taipei Kings багтай
/BCL Asia/ 05-р сарын 14-нд 20:30 цагаас
Улаанбаатар хотноо Adroit багтай.
/BCL Asia/ 05-р сарын 15-нд 20:30 цагаас
Улаанбаатар хотноо Hi-Tech Basketball батай тус тус тоглоно.
Хэрвээ тэд шигшээ шатанд шалгарвал BSL Asia тэмцээний дундуур өрсөлдөх болно.