MSports logo
Танилц: Бишрэлт Металл багийн Дээд лиг болон BCL-Aisa-ын тоглолтын хуваарь
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 20

  • Танилц: Бишрэлт Металл багийн Дээд лиг болон BCL-Aisa-ын тоглолтын хуваарь

    Үндэсний дээд лигийн хоёр удаагийн дэд аварга Бишрэлт Металл баг энэ жил амжилтаа ахиулахаар өрсөлдөж яваа. Тэд энэ улирал Плэй-Оффын эхний шатанд Завхан Бродерс багийг 4-0 харьцаатай буулган авч хагас шигшээд шалгарсан. Мөн Basketball Champions league-ийн энэ улиралд өнгөрсөн жилийн дэд аварга баг оролцох дүрмийн дагуу дахин BCL Asia-д оролцоно. Улмаар хагас шигшээ болон BCL Asia-ийн хэсгийн тоглолтын хуваарь хэрхэн гарсныг сонирхуулж байна.


    /BCL Asia/ 03-р сарын 25-нд 20:00 цагаас

    Малайзын Куала Лумпур хотноо Малайзын NS Matrix Deers багтай.


    Үндэсний Дээд лиг 03-р сарын 28-нд 19:10 цагаас

    SG Apes багтай цувралын эхний тоглолт


    Үндэсний Дээд лиг 03-р сарын 30-нд 15:10 цагаас

    SG Apes багтай цувралын хоёр дахь тоглолт


    Үндэсний Дээд лиг 04-р сарын 01-нд 19:10 цагаас

    SG Apes багтай цувралын гурав дахь тоглолт


    /BCL Asia/ 04-р сарын 05-нд 20:00 цагаас

    Индонезийн Жакарта хотноо эзэн орны Pelita Jaya Basketball багтай.


    Үндэсний Дээд лиг 04-р сарын 08-нд 19:10 цагаас

    SG Apes багтай цувралын дөрөв дэх тоглолт.


    Үндэсний Дээд лиг 04-р сарын 14-нд 19:10 цагаас

    SG Apes багтай цувралын тав дахь тоглолт.


    Үндэсний Дээд лиг 04-р сарын 16-нд 19:10 цагаас

    SG Apes багтай цувралын зургаа дахь тоглолт.


    Үндэсний Дээд лиг 04-р сарын 18-нд 19:10 цагаас

    SG Apes багтай цувралын долоо дахь тоглолт.


    /BCL Asia/ 04-р сарын 29-нд 17:00 цагаас

    Тайванийн Шинэ Тайпэй хотод эзэн орны Taoyuan Pauian Pilots багтай.


    /BCL Asia/ 05-р сарын 11-нд 17:30 цагаас

    Улаанбаатар хотноо NS Matrix Deers багтай.


    /BCL Asia/ 05-р сарын 12-нд 20:30 цагаас

    Улаанбаатар хотноо Taoyuan Pauian Pilots багтай.


    /BCL Asia/ 05-р сарын 14-нд 17:30 цагаас

    Улаанбаатар хотноо Pelita Jaya Basketball багтай тус тус тоглоно.


    Хэрвээ тэд шигшээ шатанд шалгарвал BSL Asia тэмцээний дундуур өрсөлдөх болно.