Говь-Алтай аймаг Алтай хотод төрсөн. Багадаа чимээгүй, гэрээсээ бараг гардаггүй хүүхэд байсан. Одоо ч бараг
Дунд ангидаа хөлбөмбөгөөр Дүүргийн тэмцээнд ордог байхад шороон талбайд тэмцээн болдог байв. 4-н Жилийн өмнөөс лигийн бэлтгэлд 3 жил тоглосон.
Хүүхэд байхын мөрөөдөл минь урлагийн салбарт хувь нэмэр оруулах байсан болохоор мөрөөдлөө хожим нь дагасан. Хамгийн анхны дуугаа 2012 онд хийж байсан. Урлаг спорт гэж хардаггүй. Зүгээр л өөрт хэрэгтэй зүйл гэж бодож өдөр бүр хийдэг. Өөрийнхөө хийсэн дууг сонсож хийдэг.
Эмэгтэй хүний биед орвол гэдэг хариултыг SOULMATE киноноос харж болно.
Хамгийн анх Adele тэгээд Doja Cat, Jorja Smith гээд болно доо. Эдгээр уран бүтээлчид бол хайр юм.
Амьтан бүр өөрсдийн онцлог шинжтэй тул тэрүүгээр нь хардаг. Яг хайртай гэвэл маш олныг бичих байх.
Эмэгтэй хүний хатан ухаанд нь дуртай. Ийм эмэгтэй ховор юм шиг байна лээ.
Гаргасан амжилт гэхээр хүнд хэлчихээр зүйл хэцүүхэн санагдаж байна. Цаашдаа ирээдүй хойчдоо л анхаарч ажиллана даа. Mаш том зураг бий тэрнийхээ дагуу амьдарч байна.
Төрийн 3-н өндөрлөгийн юу бодож явдгийг нь уншихыг хүсэх байсан даа. Яагаад энэ улсыг гайгүй залж болохгүй байгааг нь мэдмээр.
Чөлөөт цагаараа ном л унших гэж мэрийдэгтээ мөн цэвэр агаар байгальтай ойр байх. Хэнээс ч ичихгүй, мэдэхгүй байна гэж гоочлохгүйгээр хүссэн хариултаа номоос авч болдог.