MSports logo
Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 19

  • Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдлаа.

    ДАШТ-ий А хэсгийн гуравдугаар тойргийн эхний тоглолт Египетийн шигшээ баг болон Тунисийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, Тунисийн шигшээ баг 3-0 харьцаатай хожиж, хэсгээс нэгдүгээр байраар шалгарч чадсан бол Египетийн шигшээ баг хэсгээсээ гарч чадсангүй. Тус тоглолтод Тунисийн шигшээ багаас №7 Karamosli болон №14 Ben Romdhane нар тус бүр 14 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлжээ. Тунисийн шигшээ баг шөвгийн 16-д Чехийн шигшээ багтай тоглоно.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий А хэсгийн гуравдугаар тойргийн хоёр дахь тоглолт талбайн эзэн Филиппиний шигшээ баг болон Ираны шигшээ багуудын хооронд таван ээлжийн гал гарсан ганган тоглолт болж, Ираны шигшээ баг 3-2 харьцаатай хожиж, хэсгээс хоёрдугаар байраар шалгарч чадлаа. Харин талбайн эзэн Филиппиний шигшээ баг хэсгээсээ гарч чадсангүй. Тус тоглолтод Ираны шигшээ багаас №9 Poriya болон №17 Hajipour нар тус бүр 22 оноо авч, багаа тэргүүлжээ. Ираны шигшээ баг шөвгийн 16-д Сербийн шигшээ багтай тоглоно.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий С хэсгийн гуравдугаар тойргийн эхний тоглолт Финландын шигшээ баг болон БНСУ-ын шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт болж, Финландын шигшээ баг 3-1 харьцаатай хожиж чадсанаар хэсгээс хоёрдугаар байраар шалгарч чадсан бол БНСУ-ын шигшээ баг хэсгээсээ гарч чадсангүй. Тус тоглолтод Финландын шигшээ багаас №10 Marttila 25 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 22 оноо, хаалтаар 3 оноо авсан байна. Финландын шигшээ баг шөвгийн 16-д Бельгийн шигшээ багтай тоглоно.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий С хэсгийн гуравдугаар тойргийн хоёр дахь тоглолт олимпын отгон аварга Францын шигшээ баг болон Аргентины шигшээ багуудын хооронд таван ээлжийн гоёмсог тоглолт болж, 3-2 харьцаатай Аргентины шигшээ баг хожил байгуулан хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан бол Францын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. Тус тоглолтод Аргентины шигшээ багаас №17 Vicentin 22 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 21 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна. Аргентины шигшээ баг шөвгийн 16-д дэлхийн отгон аварга Италийн шигшээ багтай тоглоно.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий F хэсгийн гуравдугаар тойргийн эхний тоглолт Бельгийн шигшээ баг болон Алжирын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3-0 харьцаатай Бельгийн шигшээ баг хожил байгуулан хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан бол Алжирын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. Тус тоглолтод Бельгийн шигшээ багаас №2 Reggers 19 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна. Бельгийн шигшээ баг шөвгийн 16-д Финландын шигшээ багтай тоглоно.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий F хэсгийн гуравдугаар тойргийн хоёр дахь тоглолт отгон дэлхийн аварга Италийн шигшээ баг болон Украйны шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, Италийн шигшээ баг 3-0 харьцаатай хожил байгуулан хэсгээс хоёрдугаар байраар шалгарч чадсан бол Украйны шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. Тус тоглолтод Италийн шигшээ багаас №5 Michieletto 13 оноо авч, багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 12 оноо, хаалтаар 1 оноо авсан байна. Отгон дэлхийн аваргууд шөвгийн 16-д Аргентины шигшээ багтай тоглоно.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн эхний тоглолт дэлхийн чансааны №3  Бразилын шигшээ баг болон Сербийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, Сербийн шигшээ баг 3-0 харьцаатай хожил байгуулан, хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан бол Бразилын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. Тус тоглолтод Сербийн шигшээ багаас №16 Luburić 19 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 17 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна. Сербийн шигшээ баг шөвгийн 16-д Ираны шигшээ багтай тоглоно. 

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн хоёр дахь тоглолт Чехийн шигшээ баг болон БНХАУ-ын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, Чехийн шигшээ баг 3-0 харьцаатай хожил байгуулан хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан бол БНХАУ-ын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. Тус тоглолтод Чехийн шигшээ багаас №23 Indra 29 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 23 оноо, хаалтаар 4 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна. Чехийн шигшээ баг шөвгийн 16-д Тунисийн шигшээ багтай тоглоно. 

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо

    Хэдийгээр Серби, Чех, Бразилын шигшээ багууд адил хожил, хожигдолтой ч Бразилын шигшээ баг тэмцээний турш зургаан ээлжийн тоглолтод хожиж, дөрвөн ээлжийн тоглолтод хожигдсон учир тэмцээнээ өндөрлүүлж байна. Харин Серби, Чехийн шигшээ багууд зургаан ээлжийн тоглолтод хожиж, гурван ээлжийн тоглолтод хожигдсон учир хэсгээс шалгарч чадлаа.

    Волейболын ДАШТ-ий шилдэг 16 баг тодорлоо