MSports logo
Монголын 16 хүртэлх насны шигшээ багийнхан ААШТ-ий аяллаа өндөрлүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 3

  • Монголын 16 хүртэлх насны шигшээ багийнхан ААШТ-ий аяллаа өндөрлүүллээ

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн анх удаа манай улсад болж байна.

    Манай шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо энэхүү тэмцээнд өмнө нь гурван удаа түрүүлж байсан БНХАУ-ын шигшээ багтай хийж 103:45 харьцаатай хожигдсон бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай хийж 85:59 харьцаатай хожигдсон. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өчигдөр Малайзын шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд хэрэв хожиж чадвал манай шигшээ баг хэсгээс гуравдугаар байраар шалгарах тун чухал тоглолт байв.

    Монголын 16 хүртэлх насны шигшээ багийнхан ААШТ-ий аяллаа өндөрлүүллээ

    Тоглолтын эхний хагаст Малайзын шигшээ багийн довтолгоо хамгаалалт жигд сайн байж 38:28 харьцаатай илүүрхлээ. Улмаар их завсарлагааны дараа гуравдугаар үед Малайзын шигшээ баг хэмнэлээ алдахгүй явсаар манай шигшээ багаас 19 оноо илүү авч 65:37 харьцаатай шийдвэрлэх дөрөвдүгээр үе рүү оров. Дөрөвдүгээр үед манай шигшээ баг Малайзын шигшээ багаас 6 оноо илүү авсан ч 79:57 харьцаатай хожигдсоноор 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүллээ. 

    Монголын 16 хүртэлх насны шигшээ багийнхан ААШТ-ий аяллаа өндөрлүүллээ

    Тус тоглолтод манай шигшээ багаас Д.Сүхбат 18 оноо, 8 самбар авч багаа тэргүүлсэн бөгөөд Б.Чинзориг 15 оноо авсан байна. Харин Малайзын шигшээ багаас Cameron Jeremie Pagbe 23 оноо 9 бөмбөг таслалт хийсэн бөгөөд талбай дээрх үр ашигтай нөлөөгөөр 27 байж тэргүүлсэн байна. 

    Монголын 16 хүртэлх насны шигшээ багийнхан ААШТ-ий аяллаа өндөрлүүллээ