Дэлхийн 60 гаруй орны 500 гаруй тамирчид Ливерпүүл хотын M&S Bank Arena-д 9-р сарын 4-14-ний хооронд өрсөлдөж энэ жилийн боксын Дэлхийн аваргаа шалгаруулна. Уг ДАШТ нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа “World Boxing” холбооноос зохион байгуулж буй анхны элит зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Эрэгтэй 10, эмэгтэй 10 жингээр өрсөлдөх уг ДАШТ-д Монгол улсын төлөөлж үндэсний шигшээ багийн 10 тамирчин оролцож байгаа юм. Шигшээ багийн дасгалжуулахаар дасгалжуулагч Пинеро Рубин Санчез, О.Батхүү, Ж.Еркин нар байгаа бол шигшээ багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй:
50 кг А.Баттулга
55 кг Х.Билгүүнсайхан
60 кг Г.Лундаа
65 кг Б.Мишээлт
70 кг О.Бямба-эрдэнэ