MSports logo
Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд Ах дүү авирагчид хос Мөнгөн медаль хүртжээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 13

  • Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд Ах дүү авирагчид хос Мөнгөн медаль хүртжээ

    БНСУ-ын Чонгсонг хотод 2025 оны UIAA Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цувралуудын эхний тэмцээн 01-р сарын 10-12 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хурдны төрлийн тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцсон тамирчдаас төрсөн ах дүү хоёр болох Сутайн бор клубийн тамирчин Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар хос Мөнгөн медаль хүртэж өндөр амжилт үзүүлжээ.

    Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд Ах дүү авирагчид хос Мөнгөн медаль хүртжээ

    Мөн Мөсөнд авиралтын Азийн аваргын Алтан медалийг Н.Сэлэнгэ хүртсэн бол Н.Хэрлэн Азийн аваргын мөнгөн медаль давхар хүртлээ.

    Ах дүү хоёрын аав Х.Нямдоо нь “Сутайн бор” клубийн үүсгэн байгуулагч ба Спорт авиралтын багш, дасгалжуулагч, спортын мастер юм. Түүний хүү Н.Хэрлэн Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл гэсэн иж бүрэн медальтай боллоо.