MSports logo
Пара тамирчин Э.Батболд дэлхийн тулааны спортын наадмын аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 27

  • Пара тамирчин Э.Батболд дэлхийн тулааны спортын наадмын аварга боллоо

    "𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐂𝐨𝐦𝐛𝐚𝐭 𝐆𝐀𝐌𝐄𝐒" Саудын Араб улсын Рияадх хотноо болж буй Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюүжицүгийн төрөлд барилдсан Дэлхийн хошой аварга Эрдэнэбаатар Батболд ОХУ, Герман, Бразил улсын тамирчдыг буулган авч тус наадмын аварга болж, медалийн тавцанд аваргын алт медальтайгаар зогслоо.  Батболд жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга юм. Тэрбээр жюү жицүгийн пара төрөлд Монгол улсын төрийн дууллыг АНЭУ, Монгол, Саудын Араб улсуудад эгшиглүүлээд байна.


    Манай улсаас 4 жюү жицүчид дэлхийн тулааны спортын наадамд урилгаар оролцож, 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалийг хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.

    Пара тамирчин Э.Батболд дэлхийн тулааны спортын наадмын аварга боллоо