MSports logo
ФС Улаанбаатар баг “AFC Cup” тэмцээний хэсгийн хоёр дахь хожлоо байгууллаа
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 27

  • ФС Улаанбаатар баг “AFC Cup” тэмцээний хэсгийн хоёр дахь хожлоо байгууллаа

    Пүрэв гарагт Макаогийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд Макаогийн CPK клубийг 1:0-ээр буулган авснаар Монголын ФС Улаанбаатар клуб “AFC Cup” тэмцээний I хэсгийн гурван тоглолтод хоёр дахь ялалтаа байгууллаа. Тоглолтын эхний үед CPK клуб бөмбөг давуу эзэмшиж байсан ч 9 дэх минутад Пүрэвсүрэнгийн Ууганбаярын булангийн цохилтоос О.Мижиддоржийн толгойгоороо цохисон гоол хаалганы хөндлөвч онож, талбайн эзэн багийг сандаргаж эхэлсэн. О.Мижиддорж ФС Улаанбаатарын довтолгооны гол цэг хэвээр байсан бөгөөд тэрбээр 39 дэх минутад хамгаалалтын ард хоцорч, аюул тарих дөхсөн ч CPK-ийн хаалгач Хо Ман Файг сайн хаалт хийж чадсан. Гэвч булангийн цохилтоос хойш ФС Улаанбаатар клубийн легионер 27 настай довтлогч Саса Теофановын дамжуулалтаар О.Мижиддорж тоглолтын 41’ дэх минутад гоол оруулж, Воислав Бралусичаар ахлуулсан Монголын ФС Улаанбаатр клуб 1:0-ээр тэргүүлж эхэлсэн. 

    ФС Улаанбаатар баг “AFC Cup” тэмцээний хэсгийн хоёр дахь хожлоо байгууллаа

    Улмаар талбайн эзэд хоёрдугаар хагасыг илүү зорилготойгоор эхлүүлсэн ч ФС Улаанбаатар клуб хамгаалалт сайн байж, тэдэнд эцсээ болтол боломж олгосонгүй. CPK-ын ахлагч Лам Ка Сенгийн цохилт 57 дахь минутад хаалганы дээгүүр давсан зэрэг Макаогийн багийн довтолгоонууд удаа дараа амжилттай болсонгүй. Талбайн эзэд тэнцээний гоолыг эрэлхийлсээр байсан ч болсонгүй. Тэд AFC Cup тэмцээний эхний тоглолтоо Тайванийн Тайчунгтай хийж, 1:0-ээр хожигдсоны дараа I хэсэгт ФС Улаанбаатар клубт хожигдож, хэсэгтээ хоёр  дараалан хожигдлоо. Багийн туршлагатай хаалгач Э.Мөнх-Эрдэний эзгүйд залуу хаалгач Б.Мөнхсүлд хаалгаа хуурай манасныг онцлох хэрэгтэй. Энэ тоглолтод ФС Улаанбаатар клубээс С.Теофанов, Н.Крусевач, А.Дөлгөөн нар шар хуудас авсан юм. Дашрамд сонирхуулахад, Дэрэн клуб олон жил хүчин зүтгэсэн А.Дөлгөөн ФС Улаанбаатарын эгнээнд нэгдэж, Макаод болсон AFC Cup тэмцээний хүрээнд дебют тоглолтоо хийлээ. Хоёр клуб арваннэгдүгээр сарын 9-нд болох AFC цомын дараагийн тоглолтдоо дахин таарах бөгөөд тоглолт Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.