MSports logo
“БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН НААДМЫН ХҮРЭЭНД САЙН ДУРЫН АЖИЛТАД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
  • А
    Админ

    12 сарын 19

  • “БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН НААДМЫН ХҮРЭЭНД САЙН ДУРЫН АЖИЛТАД ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

    Хятад даяар залуу сайн дурын ажилтнууд олон төрлийн үйл ажиллагаанд оролцож, хувийн түүхүүдийг хуваалцаж байна. Тэд өөрсдийн түүхүүдээ хуваалцснаар илүү олон хүмүүст цаг зав, туршлагаа зориулж, сайн дурын ажилтан болоход нь урам зориг өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа “Бээжин 2022” залуучуудад эх орноороо бахархаж, өвлийн спортод дурлах том боломж гэж үзэж байна. Өвлийн олимпод сайн дурынхан урам зориг, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ дэлхийд гайхагдана гэж найдаж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
    Хятадын хөдөө тосгоныг үйл ажиллагаанд хамруулж, эрч хүчтэй болгох, COVID-19 халдварын тархалттай тэмцэх, буурай хөгжилтэй баруун бүсийн сургуулиудад хичээл зааж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцох сайн дурын залуусын төлөөлөл өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв Хороо болон Хятадын Залуу Сайн дурынхны нийгэмлэгээс энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон байна. 
    Хятадын Шенжоу XIII сансрын нисгэгчид сайн дурынханд зориулж Тяньгон сансрын станцаас илгээсэн видео бичлэгээрээ мэндчилгээ дэвшүүлжээ.
    Сансрын нисгэгчдийн нэг ахлах хурандаа Ван Япин "Сүүлийн жилүүдэд Хятадын залуу сайн дурынхан тахал өвчнийг хянах, ядуурлыг бууруулах, хөдөө тосгонд үйл ажиллагааг сэргээх, олон нийтийг хөгжүүлэх, онцгой байдлын үед авах арга хэмжээнд өөрсдийгөө зориулж байна. Тэд хариуц лагаа маш сайн ухамсарлаж байгаагаа харуулсан” гэж онцоллоо. 
    Лигийн төв хорооноос гаргасан залуу сайн дурынхны ажлын төлөвлөгөөний дагуу, Хятад улс 2025 он гэхэд аливаа үйл ажиллагаанд оролцох 100 сая гаруй сайн дурын залуу бүртгүүлсэн байхаар төлөвлөжээ.
    “Бээжин 2022” олимпийн хорооноос Бээжинд болох Өвлийн Олимпийн наадамд оролцох сайн дурынхныг сонгон шалгаруулж байна. Дэлхийн аль ч орноос хэн ч сайн дурын ажилтан болох боломжтой.
    Сайн дурын ажилтан болохын тулд нэр дэвшигч нь 2022 оны 1-р сарын 1 гэхэд 18 нас хүрсэн, Хятад эсвэл Англи хэлтэй байх ёстой.
    Бээжингийн наадмыг зохион байгуулах хороо 39 мянган сайн дурынхныг сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд үүний 27 мянга нь Олимпийн наадамд, 12 мянга нь Паралимпийн наадамд оролцоно.