MSports logo
НЭРТ ЖҮДОЧ ШОХЭЙ ОНО ЗОДОГ ТАЙЛЖ, ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХООР ШИЙДЖЭЭ
  • А
    Админ

    12 сарын 16

  • НЭРТ ЖҮДОЧ ШОХЭЙ ОНО ЗОДОГ ТАЙЛЖ, ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХООР ШИЙДЖЭЭ

    Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хоёр удаагийн аварга Шохэй Оно зодог тайлж байгаагаа зарлаж, дасгалжуулагчийн ажилд анхаарлаа хандуулна гэж лхагва гарагт мэдэгдлээ. Оно Японы Олимпийн хорооноос зохион байгуулдаг гадаадад дасгалжуулагч бэлтгэх хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бөгөөд Их Британид суралцахаар төлөвлөж байгаа сурагтай. Дэлхийн гурван удаагийн аварга Оно өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч түүнээс хойш тэмцээнд оролцох сэтгэлзүй нь өөрчлөгдсөн гэж яригдаж байсан.  30 настай тэрбээр энэ сард болсон Токиогийн Их дуулга тэмцээнийг өнжсөн бөгөөд энэ жилийн ДАШТ-ийг ч өнжсөн билээ. Оно 2013 онд дэлхийн анхны тэмцээндээ нэр хүндтэй болж, олон тооны сэтгэл хөдөлгөм иппон ялалтуудын дараа аварга болсон юм. Тэрбээр 2014 оны наймдугаар сараас хойш олон улсын тэмцээнд ганцаарчилсан төрөлд ялагдал хүлээгээгүй байна. Японы дасгалжуулагч асан Косэй Иноуэ түүнийг “дэлхийн хамгийн хүчтэй жүдоч” хэмээн нэрлэжээ.

    Баруун Японы Ямагучи мужаас гаралтай Оно бага сургуулиа төгсөөд Токио руу нүүж, хувийн жүдогийн академид элсэн орсон нэгэн билээ.  “Сонгодог жүдогийн шилдэгийг өөртөө шингээхийг” хүссэн тэрбээр өрсөлдөгчөө шууд довтолж, зоримог хөдөлгөөнөөр дэвжээнд илүүрхдэг. Тэрбээр хамгийн болгоомжлолтой өрсөлдөгчийнхөө эсрэг ч гэсэн шууд урдуур нь зоримог барилдгаараа жүдогийн ертөнцийн хүндэтгэлийг хүлээсэн. 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпод гайхалтай ялалт байгуулсныхаа дараа Оно нэг жил амарч, буцаж ирэхдээ илүү хүчтэй байж, 2019 оны Токиогийн алдарт Будокан цэнгэлдэхэд хийсэн зургаан тэмцээндээ бүгдэд нь иппоноор ялсан билээ.  Өнгөрсөн жилийн Будокан цэнгэлдэхэд болсон Токиогийн олимпийн финалд Оно Гүржийн Лаша Шавдатуашвилитэй ширүүн тулаан хийж, алтан медаль авсан билээ.