MSports logo
КАТАР УЛС ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР СОЁЛЫН ТАЛБАРАА Ч ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
  • А
    Админ

    12 сарын 13

  • КАТАР УЛС ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР СОЁЛЫН ТАЛБАРАА Ч ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

    Ойрхи Дорнод дахь анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хөгжөөн дэмжигчдэд Арабын соёл, өв уламжлалтай танилцана гэж Катар найдаж байна. Дэлхийн аваргын тэмцээний амралтын өдрүүд нь тоглогчид болон дасгалжуулагчдад бага зэрэг чөлөө өгөхөөс гадна тэмцээнийг сурвалжилж буй сэтгүүлчдэд Доха хоттой танилцах боломжийг олгодог. Шөвгийн наймын тоглолтууд өндөрлөснөөс хойшхи завсаргалааны өдрүүдэд Катар даяар олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдсон юм. Эдгээрийн дундаас 12-р сарын 12-ны өдөр болсон 13-р зууны үеийн Венецийн соёлыг тусгасан тоглолт үзэгчдийн нүдийг хужирлаж, сонгодог хөгжмийн хамтаар цугласан олонг хэдэн зууны өмнөх рүү аваачсан мэт болов.  

    Дохагийн гол үзмэрүүдийн нэг бол хүний гараар бүтсэн Сувдан арал бөгөөд тансаг зочид буудал, дээд зэрэглэлийн ресторануудаараа олон жуулчдыг татдаг газар юм.  Сувдан арал нь Канатын Квартиер гэгддэг газар юм. Усан зам, өнгөлөг барилгууд, үзэсгэлэнт зугаалга, гүүрнүүд зэргээс шалтгаалан энэ хорооллыг "Бяцхан Венеци" гэж нэрлэдэг байна. Бяцхан Венеци дэлхийн аваргын өдрүүдэд үзэгчдийн сэтгэл зүрхийг баясгасан газар болон хувирч байна. Энэхүү үзүүлбэрийг Италийн студио фести компани хариуцсан байна.  Тус газрын уран бүтээлийн даргаар Жудитта Ломбарди ажиллаж байна.

    Тэрбээр хэлэхдээ бидний хийсэн ажил нь хүмүүсийг гоо үзэсгэлэн гэж юу болохыг мэдрүүлэх, харуулах, таниулах, сонсуулах гэх мэт бүхий л талаар гоо зүйг олгоход оршиж байна. Доха нь элсэн цөл дэх соёлын охь, төв хэмээн онцолж байна. Катарын өнцөг булан бүр дэх чийдэнгийн шонгуудад чанга яригч хөгжим суурилуулж, үзэгч, жуулчдыг гудамжаар алхаж байхад агаарт хөгжмийг мэдрүүлж байна. Энэ нь ч спорт, урлаг хүн төрөлхтөнд салшгүй холбоотой байдгийг илтгэж байна.