MSports logo
ДЭМБ-ААС ДАШТ-ИЙ ҮЕЭР ИДЭВХТЭЙ БАЙ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • А
    Админ

    12 сарын 14

  • ДЭМБ-ААС ДАШТ-ИЙ ҮЕЭР ИДЭВХТЭЙ БАЙ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    #BringTheMoves нь FIFA болон ДЭМБ-аас зохион байгуулж буй Идэвхтэй бай аяны нэг хэсэг юм. Энэхүү аян нь залуучуудыг өдөр бүр 60 минут дасгал хийхийг уриалах зорилготой юм. Тринидад гаралтай Америкийн электрон хөгжмийн гоцлол дуучин Mad Stuntman энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алдарт “I like to move it” дуугаараа ая барьж, олон нийт, фанатуудыг идэвхтэй хөдөлгөөнд уриалж байна. Тэрбээр дэлхийн аваргын үеэр зохион байгуулж байгаа Фэн Фестивалд өөрийн уран бүтээлийг хуваалцаж, бүжиг бүжиглэх хөдөлгөөнтэй байх аянд нэгдэж, сошиал ертөнцөд “I like to move it” дуунд “reels” хийхийг уриалж байна. Түүний тоглолт нь эрүүл амьдрахын тулд  өдөр бүр 60 минутын дасгал хийх хэрэгтэй гэсэн мессежийг дэлхий даяарх үзэгчдэд түгээж байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхийн өмнө ФИФА болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Катарын Нийгмийн эрүүл мэндийн яам болон Хүргэлт ба өв залгамжлалын дээд хороо хамтран #BringTheMoves challenge-ийг эхлүүлсэн билээ. Хүүхдэд зориулсан дасгалын ач холбогдлыг онцолж буй "Идэвхтэй бай #Хөдөлгөөнийг бий болго" аяны нэг хэсэг болох энэхүү сорилт нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчиддээ бүжгийн хөдөлгөөнүүдийг өөрөө санаачлан бий болгох, түүнийгээ хальсанд буулгаж, 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох тоглогчдыг гоолын баяраа тэмдэглэх үеэрээ ийм хэвшлийг дуурайхад уриалж байна.

    12-р сарын 13-нд болсон Аргентин, Хорватын тоглолт болон 12-р сарын 14-нд өнөөдөр болох Франц, Мароккогийн шигшээ багуудын хагас шигшээ тоглолтын үеэр "Идэвхтэй бай" гэсэн мессежийг LED самбараар дамжуулж, багийн ахлагчдын туузан дээр байрлуулж байна. The Mad Stuntman "I like to move it" буюу #BringTheMoves кампанит ажилд 1990-ээд оны хит болсон "I like to move it" дууг фэн фестифалаас гадна тоглолтын дундуур завсарлагаар тоглуулж байна.  "Энэ ажил нь хүүхдүүдийг баатруудтай нь нэгтгээд зогсохгүй бид бүгд идэвхтэй байх хэрэгтэй гэсэн мессежийг илгээхийн тулд хамгийн дижитал дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ашиглаж, хүүхдүүдэд өдөрт 60 минутын биеийн тамирын дасгал хийх шаардлагатай гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулж байна" гэж ФИФА-гийн зүгээс мэдэгдэж байна. ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жанни Инфантино "Одоогийн байдлаар дэлхийн өсвөр насныхны 80% нь хөдөлгөөн сайн хийхгүй байна." гэдгийг сануулжээ. 

    ДЭМБ-ын сайн санааны элч, ФИФА-гийн домогт Кот д'Ивуарын довтлогч асан Дидье Дрогба хэлэхдээ: "Би зодог тайлаад дөрвөн жил болж байна. Би эрүүл мэнд илүү чухал болохыг анзаарсан. Би идэвхтэй байхдаа ялгааг мэдэрдэг. Тийм учраас дэлхий нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж байна” гэв.