MSports logo
WNBA-ийн хагас шигшээд тоглох дөрвөн баг тодорлоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 21

  • WNBA-ийн хагас шигшээд тоглох дөрвөн баг тодорлоо

    Хойд Америкийн Эмэгтэйчүүдийн Сагсан бөмбөгийн лигийн хагас шигшээ тоглолтод өрсөлдөх дөрвөн баг тодорлоо. Өнөөдөр болсон  Миннесота Линкс, Коннектикат Санс багуудын хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх тоглолт өрнөж 90-75 харьцаатайгаар Санс баг хожиж Нью Иорк Либерти багтай шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.  2023 оны улирлын Плей-Оффын шилдэг дөрвөн багт: Нэгдүгээрт Лас Вегас Эйс, хоёрдугаарт Нью Иорк Либерти, гуравдугаарт Коннектикат Санс, Дөрөвдүгээрт Даллас Вингс багууд шалгарсан байна.  

    WNBA-ийн хагас шигшээд тоглох дөрвөн баг тодорлоо

    Өнгөрсөн жилийн аваргууд болох тэргүүн байранд яваа Лас Вегас Эйс баг Даллас Вингстэй өрсөлдөх бол Нью Иорк Либерти, Коннектикат Санс багууд таван цувралаас хамгийн түрүүлж гурван хожил авсан нь 2023 оны аваргын төлөө хоорондоо тоглоно. 

    Хоёр цувралын эхний тоглолт 9-р сарын 24-ний ням гаригт Нью Иорк хотноо Санс болон Либерти багуудын хооронд явагдана. Энэ тоглолтын дараа Эйс баг Вингсийг талбай дээрээ хүлээж авах нь ээ.