MSports logo
Миннесота Тимбервулс баг Финикс Сансийг цувралд 4-0 харьцаатай шүүрдэж, бүсийн хагас шигшээд шалгарсан анхны баг боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 29

  • Миннесота Тимбервулс баг Финикс Сансийг цувралд 4-0 харьцаатай шүүрдэж, бүсийн хагас шигшээд шалгарсан анхны баг боллоо

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-ийн Плэй-офф-ын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр Миннесота Тимбервулс болон Финикс Санс багуудын хооронд цувралын дөрөв дэх тоглолт явагдлаа. Цувралыг 3-0 харьцаатай тэргүүлж явсан Миннесота Тимбервулвс хожвол дараагийн шатанд шалгарах байсан бол Финикс Санс-т хожигдох эрх байхгүй байсан юм. Тоглолтын эхний хагаст Финикс Санс тэргүүлж 61-56 харьцаатай өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст тэр дундаа дөрөвдүгээр үед Миннесота Тимбервулвсын залуучууд тоглолтыг гартаа авч үндсэн цагт 122-116 харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү тоглолтод Энтони Эдвардс 𝟒𝟎 оноо, 𝟗 самбар, 𝟔 оновчтой дамжуулалт, Карл Энтони Таунс 𝟐𝟖 оноо, 𝟏𝟎 самбар, 𝟑 оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэж багаа тэргүүлэв. 

    Тэд хамгийн сүүлд 2004 онд Кевин Гарнетт тоглож байх үед плэй-оффын цувралд ялж байсан бол өнөөдөр ийнхүү 20 жилийн дараа плэй-оффын цувралд ялалт байгуулж багийнхаа хар түүхийг өндөрлүүллээ. Тэд бүсийнхээ 3-р байраар шалгарсан ба Денвер Наггетс, Лос Анжелес Лэйкерс багуудын аль хожсонтой бүсийнхээ хагас шигшээд өрсөлдөх юм. 

    Өдгөө 22 настай Энтони Эдвардс “Бид цувралд ялж үзээгүй. Хоёр удаа гэртээ харьсан бол энэ удаа гэртээ харихыг хүсэхгүй байна. Амжилтаар бид бүхэн цангаж байна” хэмээн тоглолтын өмнө хэлсэн юм.