MSports logo
Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно
  • П
    Пүрэвлхагва

    4 сарын 21

  • Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно

    Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга, BCL Asia-East тэмцээний өнгөрсөн улирлын аварга Хасын Хүлэгүүд баг өнөөдөр BCL Asia-East 2026 тэмцээний B хэсгийн гурав дахь тоглолтоо хэсгийг тэргүүлэгч Хятадын Тайваны Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно. Хасын Хүлэгүүд болон Taoyuan Pauian Pilots багууд өнгөрсөн улиралд BCL Asia-East 2025 тэмцээнд хоорондоо аваргын төлөө таарч тоглож байсан бөгөөд тухайн тоглолтод Хасын Хүлэгүүд баг 86:77 харьцаатай хожиж байв.

    Энэ улирлын BCL Asia-East 2026 тэмцээний дундаж үзүүлэлт

    Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно

    Одоогийн байдлаар Хасын Хүлэгүүд баг BCL Asia-East тэмцээний B хэсгийн хүрээнд хоёр тоглолт хийгээд байгаа бөгөөд эхний тоглолтоо Хонг Конгийн South China Athletic багийн талбайд тоглож, 86:84 харьцаатай хожиж, хоёр дахь тоглолтоо Тайваны New Taipei Kings багийн талбайд тоглож, 79:80 харьцаатай хожигдож, хэсэгтээ 1-1 амжилттай, 3 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин манай багийн эсрэг тоглох Taoyuan Pauian Pilots баг гурван тоглолт хийж, 3-0 амжилттай, 6 оноотой хэсгээ тэргүүлж байна.

    Taoyuan Pauian Pilots багийн мэдээлэл, онцлох тоглогчид

    Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно

    Taoyuan Pauian Pilots багийн ахлах дасгалжуулагчаар Испани мэргэжилтэн Iurgi Caminos Usandizaga ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос хойш Taoyuan Pauian Pilots багийг удирдаж, 2024-2025 оны P.League+ аварга, 2023-2024 оны дэд аварга, BCL Asia-East 2025 тэмцээний дэд аварга, BCL Asia 2025 тэмцээний шөвгийн наймд шалгарсан. 

    Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно

    Taoyuan Pauian Pilots багийн онцлох тоглогчоор АНУ-ын тоглогч Setric Millner jr-г онцолж байгаа бөгөөд түүний хувьд энэ улирлын BCL Asia-East 2026 тэмцээний хүрээнд 3 тоглолтод оролцож, 20.3 оноо, 5.3 самбар, 2.3 бөмбөг таслалт дундажлаж байна. 

    Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Taoyuan Pauian Pilots багийн эсрэг тоглоно

    Мөн Taoyuan Pauian Pilots багийн онцлох тоглогчоор АНУ, Тайваны давхар иргэншилтэй төвийн тоглогч William Artino-г онцолж байгаа бөгөөд түүний хувьд энэ улирлын BCL Asia-East 2026 тэмцээний хүрээнд 3 тоглолтод оролцож, 16.3 оноо, 14 самбар, 1 хаалт дундажлаж байна.

    Хасын Хүлэгүүд болон Taoyuan Pauian Pilots багуудын тоглолт өнөөдөр 19:00 цагаас 2300 хүний суудалтай Taipei, University of Taipei Tianmu Gymnasium аренад явагдана.