MSports logo
Олимпын хоёр удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 30

  • Олимпын хоёр удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа

    • Хоёр удаагийн MVP/2008, 2013/
    • Долоон удаагийн бүх одод
    • Гурван удаагийн WNBA-ийн аварга /2016, 2021, 2023/
    • Олимпын хоёр удаагийн аварга /2008, 2012/
    • Өөрийн компанитай
    • Өргөн нэвтрүүлгийн анхдагч болсон алдарт сагсан бөмбөгчин Кэндис зодог тайлж буйгаа даваа гарагт зарлалаа.

    Олимпын хоёр удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа


    Иллиной мужаас гараүлтай 38 настай бүсгүй инстаграм хуудсандаа зодог тайлж буй шийдвэээ нийтэлж, цаг нь болсныг мэдэж байгаа гэж мэдэгдсэн юм.

    “Миний ЗҮРХ, бие махбод минь зодог тайлах болсноо мэдэж байсан чүүнийг хүлээн зөвшөөрөхийн тулд оюун ухаандаа тодорхой цаг өгөх хэрэгтэй болсон." гэж нийтэлсэн байна.

    Олимпын хоёр удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа

    Паркер хамгийн олон талт (хамгаалагч, довтлогч, төвийн тоглогчоор тоглосон) болон шилдэг сагсан бөмбөгчдийн нэг болох гайхалтай карьераа ардаа орхилоо. 

    Теннессигийн их сургуульд тэрбээр Теннесси Леди Волстой NCAA-ийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Кэндис Паркер коллежийн шилдэг эмэгтэй тоглогч, 2007, 2008 оны NCAA-ийн Шилдэг Дөрвөн MVP шагнал зэрэг олон шагналыг хүртсэн. 2008 оны Бээжингийн олимпод АНУ-ын багийг төлөөлөн оролцож, багаа алтан медаль авахад нь тусалсан. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпод АНУ-ын сагсан бөмбөгийн төрөлд дахин нэг алтан медаль авсан. Кэндис 2008 оны WNBA драфтын эхний сонголтоор сонгогдсоныхоо дараа "Лос Анжелес Спаркс" багаас мэргэжлийн карьераа эхлүүлсэн билээ. Кэндис Паркер лигийн түүхэнд тухайн улиралд оны шилдэг шинэ тоглогч, хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан анхны тоглогч болсон юм. Тэрбээр мөн гурван өөр багтай WNBA-гийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин. /2016 онд Лос Анжелес Спаркс, 2021 онд Чикаго Скай, 2023 онд Лас Вегас Эйс./

    Олимпын хоёр удаагийн аварга Кэндис Паркер зодог тайллаа

    Түүний зодог тайлж буйтай холбоотой хүндэтгэлийн сэтгэгдлүүдийг NBA болон WNBA-ийн тамирчид нийтэлсээр байна.