MSports logo
Азийн наадмын спорт авиралтын төрөлд Н.Сэлэнгэ, С.Итгэл, Б.Билгүүн нар өрсөлдлөө
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Азийн наадмын спорт авиралтын төрөлд Н.Сэлэнгэ, С.Итгэл, Б.Билгүүн нар өрсөлдлөө

    Токиогийн олимпоос эхлэн олимпийн наадмын хөтөлбөрт багтаад буй спорт авиралтын тэмцээн өнөөдөр эхэллээ. Нийт 4 багц медалийн эзэд тодрохоос эрэгтэй, эмэгтэй хурдан авиралтын төрөл явагдлаа. 2 оролдлогын дараа шилдэг 1 цагийн үзүүлэлтээр нь тамирчдыг жагсаахад эмэгтэйчүүдээс Нямдоогийн Сэлэнгэ 15-р байр, эрэгтэйчүүдээс Сүхбаатарын Итгэл 24, Баттулгын Билгүүн 25-р байр тус тус эзэллээ. Маргааш манай эрэгтэй баг буухиа төрөлд оролцох ба нийт 10 баг өрсөлдөх юм. Спорт авиралтын төрөлд Азиас Индонезийн тамирчид дэлхийд дээгүүр өрсөлддөг бөгөөд үүнийгээ ч баталж энэ төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч Веддрик Леонардо 4,978 секундын амжилтаар урьдчилсан тэмцээнд тэргүүллээ. Тэрээр нийт тамирчдаас ганцаараа 5 секундээс дотогш амжилт үзүүлсэн. Эмэгтэйчүүдийг мөн л Индонезийн тамирчин, энэ оны дэлхийн аварга Десак Деви тэргүүллээ.

    Ч.Баатарзориг

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover