MSports logo
Senzu шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээнээ өндөрлүүлж байна
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 5

  • Senzu шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээнээ өндөрлүүлж байна

    ESL Pro League Season 23 тэмцээний эхний шатны тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Эхний шатны тоглолт нийт 16 багийн хооронд явагдаж байгаа бөгөөд  тэдгээр багуудаас дараагийн шатад найман баг нь шалгарч, тэмцээний хоёрдугаар хэсэг заалны тоглолтууд хийх юм. 

    Senzu шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээнээ өндөрлүүлж байна

    Одоогийн байдлаар эхний шатнаас таван баг дараагийн шатад шалгараад байгаа бол таван баг тэмцээнийг онлайн шатнаас өндөрлүүлээд байна. Хасагдсан таван багийн нэг нь Passion UA баг юм. Энэ багт The MongolZ багийн сэлгээний тоглогч Senzu буюу Азбаяр байгааг бид бүхэн мэдэж байгаа билээ. Тэд энэ удаагийн ESL Pro League Season 23 тэмцээнд дөрвөн тоглолт хийж 1:3 гэсэн амжилттай тэмцээнийг өндөрлүүлж байна. 

    Senzu шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээнээ өндөрлүүлж байна

    Passion UA баг эхний тоглолтоо Liquid багийн эсрэг хийсэн. Энэ тоглолтод 2:0 гэсэн харьцаатай хожил байгуулж тэмцээнийг хожлоор эхлүүлсэн.

    Үүний араас тэд FUT багийн эсрэг хийсэн бөгөөд 1:2-ийн харьцаатай, paiN багийн эсрэг 1:2 харьцаатай, хасагдах тоглолтоо HEROIC багийн эсрэг 0:2 гэсэн харьцаатай ялагдаж тэмцээнийг өндөрлүүллээ.

    Senzu шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээнээ өндөрлүүлж байна

    Шинэ багтайгаа оролцсон эхний тэмцээндээ Senzu маш сайн тоглолтыг үзүүлж бүх үзүүлэлтээр шинэ бага тэргүүллээ. Senzu-г үзэж, дэмждэг үзэгчдийн хувьд бүх зүйлд шинэ мэдрэмжийг авсан өдрүүд өнгөрлөө.  

    Passion UA-ийн багийн эзэн: “Бид одоогоор Senzu-тэй энэ зуны Мэжорын тэмцээн хүртэл хамт байх бодолтой байна. Senzu бидэнд боломж нээж чадвал бид The MongolZ багаас түүнийг худалдаж авахад бэлэн байна” хэмээн хэлсэн байна.