MSports logo
Финалын шатанд ОУХМ О.Есүгэн тавдугаар байр эзэлж ирэх зуны Олимпод оролцох эрхтэй боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Финалын шатанд ОУХМ О.Есүгэн тавдугаар байр эзэлж ирэх зуны Олимпод оролцох эрхтэй боллоо

    Азийн наадмын 50 метрийн эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах тэмцээн өнөөдөр үргэлжилж ОУХМ О.Есүгэн эхний шатандаа588 оноогоор 7-р байраар шалгарсан ба финалын шатанд 427.5 оноо бүртгүүлж тус төрөлд тавдугаар байр эзэллээ. Тус тэмцээний Алтан медалийн эзэн Энэтхэг Улсын тамирчин 469.6 оноогоор финалын Дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. БНХАУ-ын тамирчин 462.3 оноогоор Мөнгөн медаль, Энэтхэг Улсын тамирчин 451.9 оноогоор Хүрэл медалийн эзэн боллоо. Мөн ОУХМ О.Есүгэн “Парис-2024” Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа.  

    Финалын шатанд ОУХМ О.Есүгэн тавдугаар байр эзэлж ирэх зуны Олимпод оролцох эрхтэй боллоо

    Тус тэмцээнд оролцсон ОУХМ О.Янжинлхам 577 оноогоор 24-р байр, ОУХМ Ч.Нарантуяа 573 оноогоор 32-р байруудад тус тус шалгарлаа.

    Харин 25м эмэгтэй спорт гар бууны төрөлд ОУХМ Т.Баярмаа 574 оноогоор 22-р байр, ОУХМ Т.Баярцэцэг 573 оноогоор 23-р байр, МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 554 оноогоор 38-р байр эзэлсэн амжилтыг үзүүлэв. 

    Финалын шатанд ОУХМ О.Есүгэн тавдугаар байр эзэлж ирэх зуны Олимпод оролцох эрхтэй боллоо
    Финалын шатанд ОУХМ О.Есүгэн тавдугаар байр эзэлж ирэх зуны Олимпод оролцох эрхтэй боллоо