MSports logo
2028 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Их Британи, Ирланд улсуудад болох ба Турк, Итали улсууд 2032 онд зохиох эрхийг авчээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 11

  • 2028 оны Европын аварга шалгаруулах тэмцээн Их Британи, Ирланд улсуудад болох ба Турк, Итали улсууд 2032 онд зохиох эрхийг авчээ

    Мягмар гарагт болсон Европын хөлбөмбөгийн холбооны   хурлаар 2028 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг Их Британи, Ирланд улсууд хамтран зохион байгуулагчаар батлагдлаа. Харин 2032 онд болох Европын аварга шалгаруулах тэмцээнийг Итали, Турк улсад зохион байгуулна хэмээн УЕФА-гийн ерөнхийлөгч Александр Чеферин мэдэгдлээ. 

    Турк улс Евро 2032 тэмцээнийг Италитай хамтран зохион байгуулахын тулд 2028 оны сонгон шалгаруулалтаас нэрээ эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Евро 2028 нь Англид зургаа, Уэльст нэг, Шотландад нэг, Умард Ирландад нэг, Ирландад нэг буюу нийт 10 талбайд зохион байгуулагдана.

    Тендерт багтсан цэнгэлдэх хүрээлэнгүүд нь Лондон дахь Кардиффын Принсипалити цэнгэлдэх хүрээлэн, Уэмбли цэнгэлдэх хүрээлэн, Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэн, Манчестер Ситигийн Этихад цэнгэлдэх хүрээлэн, Ньюкасл дахь Сент Жеймс Парк, Бирмингемийн Вилла Парк, Глазгоугын Хэмпден Парк, Дублины Авива цэнгэлдэх хүрээлэнгүүд юм.

    Англи, Шотландад Евро 2020 тэмцээний зохиогдсон ба 2028 онд Хойд Ирланд, Ирланд, Уэльст анх удаа хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг зохион байгуулах эрхтэй болжээ.