MSports logo
Мэргэжлийн теннисчдийн холбооны эрэгтэйчүүдийн шинэчлэгдсэн чансааг Новак Жокович тэргүүлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 10

  • Мэргэжлийн теннисчдийн холбооны эрэгтэйчүүдийн шинэчлэгдсэн чансааг Новак Жокович тэргүүлж байна

    Мэргэжлийн Теннисчдийн холбоо буюу “ATP” нь ATP Tour, ATP Challenger Tour, ATP Champions Tour зэрэг эрэгтэйчүүдийн мэргэжлийн теннисний тойргийн удирдах байгууллага бөгөөд энэ онд болсон мэргэжлийн тэмцээнүүдийг оноог нэгтгэн эрэгтэйчүүдийн чансааг гаргасан байна. Тус чансааг Сербийн супер од Новак Жоковчи 11,545 оноотойгоор бусдаасаа тасархай түрүүлжээ.          

    "Их дуулга"-ын 24 удаагийн аварга Новак Жокович есдүгээр сард дөрөв дэх удаагаа АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлснээр тэргүүллээ бататгасан. Энэ жилийн Уимблдоны финалд Жоковичийг хожсон Испанийн теннисчдийн ирээдүй гэгдэж буй Карлос Алкараз энэ10-р сарын 9-ний шинэчлэгдсэн чансаагаар хоёрдугаар байрт бичигдэж байна.

    Сонирхуулахад, энэ жил хагийн их байр ахисан тоглогчоор Францын тамирчин Адриан Маннарино бөгөөд тэрээр 11 байр ахиж 23-р байрт бичигдсэн байна. Мөн Италийн теннисчин Янник Синнер карьерынхаа дээд амжилт буюу эхний дөрөвдүгээр байр хүртэл дээшилжээ.

    Шинэчлэгдсэн чансааны эхний 10 тоглогчийг танилцуулж байна.

    Чансаа           Нэр                                Оноо

    1.               Novak Djokovic (Serbia)      11,545

    2.               Carlos Alcaraz (Spain)           8,715

    3.               Daniil Medvedev (Russia)      7,490

    4.               Jannik Sinner (Italy)               4,910

    5.               Holger Rune (Denmark)        4,640

    6.               Stefanos Tsitsipas (Greece)    4,615

    7.               Andrey Rublev  (Russia)         4,550

    8.               Taylor Fritz (United States)    3,865

    9.               Casper Ruud (Norway)          3,605

    10.             Alexander Zverev (Germany) 3,450