MSports logo
Монголын 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ маргааш олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 2

  • Монголын 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ маргааш олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
    quote

    5/3-5-ны хооронд Япон улсын Үцүномияа хотод олимпын эрхийн тэмцээн болно.

    Манай улсын хувьд эрэгтэйчүүдэд хоёр тэмцээн, эмэгтэй багт 1 тэмцээн үлдсэн. Японд болох эрхийн тэмцээнд 2023 оны Азийн аварга Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар өрсөлдөнө.

    Монголын 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ маргааш олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    Энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн Египет, Пуэрто Рико, Монгол, Литва, Япон, Франц, Латви оролцохоос манай шигшээ “В” хэсэгт Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм.

    Монголын 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ маргааш олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    Монголын эмэгтэй 3х3 Токио олимпод орсон бол ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ эрхээ авбал БАГИЙН СПОРТЫН ШИНЭ ТҮҮХИЙГ бүтээх юм.

    Монголын 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ маргааш олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    СҮҮЛИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭН.  2024 оны тавдугаар сарын 23-26-ны хооронд /Унгар улсын Дебрецен хот/

    Эрэгтэй: Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто-Рико, Канад, Монгол, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцарь, Герман, Польш.

    Эмэгтэйчүүд: Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Монгол, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израиль.