MSports logo
Т.Нямжаргал UFC-ийн дебют тулаанаа ирэх 6-р сард хийнэ
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 1

  • Т.Нямжаргал UFC-ийн дебют тулаанаа ирэх 6-р сард хийнэ

    Монгол тулаанчид дэлхийн топ холбоо UFC-тэй гэрээ байгуулж, гялалзах боломжууд нэмэгдсээр.. Японы Гладитор холбоонд анхны тулаанаа хийж аваргын бүстэй болсон Т.Нямжаргал UFC холбооны өмнөх "Road to Asian"- тэмцээнд тулалдаж,хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоотой гэрээ байгуулах болсон юм.

    Т.Нямжаргал UFC-ийн дебют тулаанаа ирэх 6-р сард хийнэ

    Өдгөө 25 настай тэрбээр 2020 оноос холимог тулаанаар хичээллэж буй бөгөөд дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм. Т.Нямжаргал UFC-ийн эхний тулаанаа зургадугаар сарын 2-ны өдөр UFC-302 өдөрлөгийн хүрээнд Бразил тулаанч Андре Лиматай UFC-ийн дебют тулаанаа хийхээр болжээ. Андре Лима Хюн Сюн Пактай тулалдах байсан ч Солонгос тамирчин гэмтэж, Т.Нямжаргалтай тулалдахаар болсон байна.

    Т.Нямжаргал UFC-ийн дебют тулаанаа ирэх 6-р сард хийнэ

    Хоёр тамирчны хувьд хоёулаа холимог тулаанд 8 тулалдахдаа 8 ялсан амжилттай байгаа юм. Т.Нямжаргалаас өмнө Д.Батгэрэл UFC-д гэрээ байгуулсан Монголын анхны тулаанчаар нэрлэгдэж, Монгол тамирчдын эр зориг, ур чадварыг таниулаад байгаа билээ.