MSports logo
Жюү жицүчид Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 6

  • Жюү жицүчид Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

    Монголын жюү жицүгийн холбооны тамирчид АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, анхны Азийн аваргууд төрөн гарлаа. 

    Жюү жицүчид Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

    Жюү жицү нь Японы самурай нарын тулаанаас гаралтай. Самурайнуудыг зэвсэггүй болон явган явахад үр дүнтэй тулалдах боломжийг олгох үүднээс үндсэндээ хөгжсөн. Японд үүссэн энэхүү төрөл хожим нь Өмнөд Америкаас орчин үеийн Бразилийн Жюү Жицүг үүсгэсэн. Өдгөө дэлхийн ихэнх оронд бараг булан тохой бүрт бие хамгаалах, тулааны урлаг жюү жицүгийн клубүүд байрладаг. Тэр ч утгаараа тэмцээнүүд маш өрсөлдөөнтэй явагддаг. Энэхүү их өрсөлдөөн дунд Монголын жюү жицүчдийн амжилтууд жил бүр нэмэгдэж, чансаа ахисаар байна.

    Жюү жицүчид Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

    2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд:

    • Эмэгтэйчүүдийн -57кг-д Г.МОНГОЛЖИН мөнгө /Гаруда клуб/
    • Эрэгтэйчүүдийн -94 кг-д Г.ГАНТУЛГА алт /JUMP хөтөлбөрийн оюутан/
    • Эмэгтэйчүүдийн +70 кг-д Б.БАТЗУЛ алт /Монде академи/
    • Эмэгтэйчүүдийн +70 кг-д Б.ХУЛАН мөнгө, файтинг төрөлд алт /Thunder BJJ академи/
    • Эмэгтэйчүүдийн контакт төрлийн -52 кг-д Б.ЦЭНДЖАВ мөнгө/JUMP хөтөлбөрийн оюутан/
    Жюү жицүчид Азийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ