2001 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 9. Эхээс долуулаа. Жоохон байхдаа бага ангийн багш болно гэж боддог байсан. Олуулаа болохоор олон хүүхэдтэй ажиллах хүсэлтэй, олон нийттэй ажилладаг хүн болно гэж боддог байсан. Өвөө маань Завхан аймагт барилддаг хүн байсан.
Чөлөөт бөх миний хувьд хамгийн нандин зүйл. Олуулаа өссөн болохоор ч тэр үү ноцолдох дуртай хүүхэд байсан. Тийм дээ ч чөлөөт бөхийн спортоор хичээллэх болсон. 2013 онд анх Сүхбаатар багш дээрээ очиж байсан. Олон сайхан чөлөөт бөхтэй холбоотой дурсамжууд байгаагийн дунд анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Осло хотод очиж хүрэл медаль хүртэж байсан үе. Шинэ баг бүрэлдэхүүнтэйгээр олон ах, эгч нарын дунд дэлхийн дэвжээнд тэмцээнд оролцсон үе дурсамж дүүрэн байдаг.
Бөртэ Чоно ёслолоос анх 2021 онд шилдэг залуу тамирчин, 2022 онд шилдэг эмэгтэй тамирчин, энэ жил шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсондоо баяртай байна. Олон мундаг тамирчид өрсөлдсөн учраас шилдгийн шилдэг тамирчинд горьдлого тавиагүй байсан ч цагаа тулахаар горьддог юм билээ. Жаахан харсан л даа. Яг зарлахад нь хэн байгаа бол би байгаа болов уу? гэж бодогдоод шилдгийн шилдэг болсон доо маш их баярласан.
2021 онд Ослогийн дэлхийн аваргаас хүрэл, 2022 онд мөнгөн медаль хүртсэн дээ баярладаг. Шат ахисан учраас. 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсандаа жаахан сэтгэл дундуур үлдсэн. Цаашид олимпын аварга болох зорилготой. Зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилт хийгээд алдаан дээрээ ажиллаад явж байна.
Би Супер хүчтэй болох боломж байсан бол FLASH болохыг хүснэ. Маш хурдан болоод л өрсөлдөгчдөдөө харагдахгүй. 10-0-дэх байсан байх.
Хамгийн дуртай баяр шинэ жил. Өмнөх жил дэлхийн цомын тэмцээнээр Америк явахад шинэ жилийн баярын үе тохиосон. Айлууд нь гаднах үзэмжээ гэрэлтүүлээд орчин гээд үнэхээр гоё байсан. Тэрнээс өмнө шинэ жилд тийм дуртай биш байсан ч өнгөрсөн жил Америкт байсан шинэ жилээр энэ баярын сайхныг мэдрээд их дуртай болсон.
Дуртай хоол ананастай тахиа. Насанд хүрэгчдийн анхны улсын аваргад хүрэл аваад Оюунсүрэн багштай, нөхөртэй нь хамт хоолонд орсон юм. Их ядарсан байсан даа ч тэр үү ананастай тахиа багш авч өгөхөд аймар амттай байгаад сэтгэлд их хоногшсон. Идэхэд их кайфтай байсан.
Чөлөөт цагаараа гэр бүлийнхэнтэй хамт байх дуртай. Дуртай дуу Lana Del Rey-Summer Time Sadness. Дуртай кино Harry Potter. Сүүлийн үед “Шар Гэгээ” киноны дууг сонсдог болсон.
Намайг хамгийн жаргалтай болгодог зүйл гэр бүл. Хамт байхад тайван, хамгийн аз жаргалтай байдаг. Ярих юмнуудаа илэн далангүй ярьдаг. Олуулаа өнөр өтгөн гэр бүл учраас бие, биенээ их дэмждэг. Нэгнийгээ стресстэй байгааг хараад л мэдчихдэг. Хоорондоо сайн ярилцдаг.
Өөрийгөө дайчилж чадахгүй үедээ хамгийн дургүй хүрдэг. Худлаа ярьдаг хүмүүст дургүй. Удаан, хэнэггүй хүмүүст бас жоохон дургүй. Монгол улсын нийгэмд залуучуудаа дэмждэг байгаасай л гэж хүсдэг.