1996.03.26-нд Сүхбаатар аймгийн баруун урт хотод төрсөн. Ам бүл 3. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хүүхэд насандаа цэргийн дарга болно гэж боддог байсан.
Таеквондо бол миний амьдралыг 100% өөрчилсөн. Таеквондогийн спортдоо би талархаж залбирч амьдардаг. Анх 2008 онд Сүхбаатар аймгийн Нацагдоржийн Нэргүй багш дээр анхны шавь нь болж орсон. 2008 онд 7 хоногийн бэлтгэл хийгээд аймгийн АШТ-д мөнгөн медаль хүртэж, анхны гараагаа эхэлсэн. 2019 онд ДАШТ-д түрүүлж дэлхийн шилдэг тамирчин болсон.
Пара Таеквондогийн дэлхийн 5 удаагийн аварга, нэг хүрэл медальтай, Ази тивийн 4 удаагийн аварга, Азийн наадмын аварга. Амжилт гарахад манай аав, ээж 2 хамгийн их дэмжлэг үзүүлж байсан. Шигшээ багт орохоос өмнө бүх зардлыг аав, ээж гаргадаг байсан.
Сүхбаатар аймгийн “Тэмүүлэл” цогцолбор сургуулийг төгссөн. Биеийн тамирын л хичээлд дуртай байсан.
Миний дуртай баяр бол наадам. Учир нь би хурдан моринд дуртай.
Олимпын таеквондогийн Нүүдэлчинд клуб тус спортоор хичээллэхийг сонирхож буй бүхий л насныханд нээлттэй Тус клубт MSports апп-аар дамжуулан хүссэн цагтаа, хүссэн газартаа бүртгүүлэх боломжтой.
Бөртэ чонод анх удаа оролцож, 2023 оны шилдэг тамирчин болсонд сэтгэгдэл маш өндөр байсан.
Эмэгтэй хүн зөөлөн аядуу мөн өөртөө итгэлтэй, бардам зан чанарт нь татагддаг.
Чөлөөт цаг гарвал хурдан морин дээрээ очих дуртай. Адал явдалтай тулаантай кинонд дуртай. Хамтлаг, дуу гэхээсээ илүү сүүлийн үеийн тренд болж буй дуучдыг сонсож байна Артист Дон Диор найзынхаа шинэ гаргаж буй хит дууг голцуу сонсдог.
Охиныхоо инээмсэглэлийг харах бүрд маш их аз жаргалыг мэдэрдэг ээ. Миний хамгийн аз жаргалтай дурсамж гэвэл олон бий. Тэр дундаа аав болох хамгийн сайхан аз жаргалтай мөч байсан.
Сэтгэлтэй юм шиг харагдаж, сэтгэл гардаггүй хүнд дургүй. Монгол Улсынхаа нийгмийг үнэнч шударга, авлигагүй бөгөөд хүүхдэд ээлтэй нийгэм байгаасай гэж