2005 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Ам бүл тавуулаа. Нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Манайхан бүгд спортын хүмүүс байдаг. Аав маань самбо, жүдогийн ОУХМ, улсын өсөх идэр начин М.Жамъяанпүрэв. Ээж маань волейболын спортын ОУХМ Л.Нарантуяа. Эгч маань спортын дэд мастер цолтой. Дүү маань волейболын бэлтгэлд явж эхлээд удаагүй байгаа. Сонирхуулахад, аав, ээж хоёрын талаас хоёулангаас нь бөхийн удамтай. Тус, тусынхаа спортдоо мундаг хүндлэгдсэн хүмүүс байдаг болохоор аав, ээжээрээ маш их бахархаж явдаг. Би багадаа их хөдөлгөөнтэй, уйланхай хүүхэд байсан гэсэн. Айлд хоёр цаг үлдээгээд явахад яг л 2 цаг уйлдаг байсан гэнэ лээ.
Анх 3-р ангиасаа эхэлж үе тэнгийнхэнтэйгээ хамт бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Ер нь жоохон байхаасаа л ээжийгээ дагаж заал их хэсдэг байсан. Энэ спорт руу орох хамгийн том нөлөө болсон хүн маань мэдээж ээж байсан. Ээжийнхээ тоглолтыг үзэх хамгийн дуртай байсан. Миний санахаар жоохон байхад ээжээс минь мундаг тоглодог хүн байдаггүй байсан. Волейболын спорт бодсоноос илүү их ухаан шаарддаг. Багаараа тоглодог нь их гоё санагддаг. Багаараа эгзэгтэй хэцүү үеэс оноо авч, баярлах тэр мөч хамгийн сайхан.
Энагуре клубийн дасгалжуулагч Хэрлэн багш маань ээжийн сайн найз. Бага байхаасаа л Хэрлэн багш дээрээ очиж том эгч нартайгаа хамт бэлтгэл хийдэг байсан. Одоо бодоход хамгийн мундаг хүмүүстэй хамт бэлтгэл хийж суралцаж байсан болохоор дээд үеийн эгч нартаа их талархаж явдаг аа. Албан ёсоор 2021 оны лигт орохын өмнө гэрээ хийж, клубтээ орсон. Өмсгөлийн номерын хувьд ээжийнхээ 3 номерыг өвлөж авсан. Клубтээ анх ороход 3 номер маань эзэнгүй байсан болохоор үнэхээр их баярлаж байсан. Энэ улирлын тухайд хичээл сургуулиас болоод бага зэрэг оройтож ирсэн маань харамсалтай ч гэсэн бид бүгд чадахаараа нэгдэж, тоглолтоос тоглолт хооронд сайжирч байна.
Эрэгтэй хүний биед орох боломж гарвал бэлтгэл хийж үзэх байсан. Эрэгтэй хүний хурд мэдрэмж, үсрэлт тэсрэлт гээд ер нь бүх зүйл нь өөр байдаг болохоор тэрийг биеэрээ мэдэрч үзэхийг хүсэж байна.
Монголоос краш надад байдаггүй. Харин гадаад гэвэл Marvel кино үзэх дуртай болоод Английн жүжигчин Tom Hiddleston-д унаж, тусч байсан. Бараг л Лондон явж сурна, олж уулзана гэж нэлээн удаан крашлаж байлаа. Амьдрал дээрээ их зөөлөн, хайр цацруулсан хүн байдаг. Ихэнх ярилцлагуудыг нь үзсэн дээ.
"Star" волейболын сургалтын клуб өдөр бүр насанд хүрэгчид болон хүүхдийн анхан шатны сургалтдаа бүртгэл хийж байна. Та тус клубт суралцахыг хүсвэл MSPORTS App-аар дамжуулан бүртгүүлэх боломжтой. 📞 911111943
Тэжээвэр амьтангүй байсан болохоор тэр юм болов уу миний хувьд нохой, мууранд хүрч чаддаггүй. Жоохон айгаад байдаг. Харин бага байхдаа хөдөө их амардаг байсан болохоор хурга, ишигтэй их тоглодог хүүхэд байлаа. Нялх дөнгөж төрсөн алхаж чаддаггүй, хөл алдаж байгаа нь их эгдүүтэй санагддаг.
Халамжтай эрэгтэй хүн л хамгийн гоё харагддаг. Мөн эрэгтэй хүний гэр бүлийн хүмүүжлийг их хардаг. Гэр бүлтэйгээ яаж харилцаж байна, хэр хүндэлж байна гэх зэргээс маш олон зүйлийг харч болдог. Найз залуу байхгүй.
2019 оны минигийн улсын аварга хүрэл, 2019 Улаанбаатар лигийн алтан медаль, лигийн тэгш тоглогч. 2021 оны үндэсний дээд лигийн хүрэл медальтай. 2023 онд Солонгос улсын ахлах сургуулиудын дунд зохиогддог тэмцээнүүдээс 2-р байранд 2 удаа, 3-р байранд 1 удаа орсон. Ойрын зорилго гэвэл 2024 ондоо Солонгос дахь амжилтаа ахиулах. Цаашдаа Монгол улсынхаа шигшээ багт дуудагдаж олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах хүсэлтэй.
Эргэн тойрны хүмүүсээс нэг хүний бодлыг унших боломж гарвал аавынхаа бодлыг унших байсан. Хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, тусалдаг зан нь мөн хайртай хүмүүсийнхээ төлөө гэх сэтгэл гээд тэр бүгдийнх цаана ямар бодол, мэдрэмж явдаг бол гэж гайхдаг даа
Чимээгүй амар тайван орчинд цагийг өнгөрөөх дуртай. Гэр бүл юм уу ойр дотнынхоо хүмүүстэй удаан хугацаанд сууж ярилцахад их сайхан мэдрэмж авдаг. Мөн эрүүл амьдралын хэв маягт дуртай. Бэлтгэлгүй өдрөө йога хийчхээд өөрөө хоол хийж идэх дуртай. Тийм үе хамгийн амар тайван санагддаг.