Волейболын Үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолтууд нэгдүгээр сарын 08-ны өдөр Степпе Аренад эхэллээ. Хагас шигшээ тоглолтод бүсээ тэргүүлэн гарсан Натур Мед Толун баг 4-р байраар шалгарсан Тэнүүн Огоо багтай учраа таарч эхний тоглолтоо хийлээ. Эхний сетээс тоглолт өрсөлдөөнтэй өрнөж, Тэнүүн Огоочууд 22:25-аар тэргүүлж 0:1 харьцаатай тоглолтыг эхлүүлэв. Хоёр дахь сет улам сонирхолтой болсон ба багууд 2-оос дээш оноогоор салсангүй. Улмаар 25:24 харьцаатай тоглолт үргэлжилсээр эцсийн мөчид 31:29 харьцаатай Натур Медийн ялалтаар өндөрлөж 1:1 болов. Сэтгэлзүйн давамгай байдлыг авсан Натур Мед Толун багийнхан гурав /25:16/ болон дөрөв /25:15/ дэх сетэнд ялалт байгуулж 3:1 харьцаатайгаар хагас шигшээн эхний тоглолтдоо ялалт байгууллаа. Онцлох тоглогчоор Т.Хангал тодорсон ба 23 оноо,16 довтолгоо, 5 хаалт гүйцэтгэсэн байна.
Натур Мед Толун болон Өмнөговь Шанх Транс багууд хагас шигшээн эхний ялалтаа байгууллаа
1 сарын 9


Хагас шигшээн хоёр дахь тоглолт хоёрдугаар байраар шалгарсан Өмнөговь Шанх Транс, гуравдугаар байраар гарсан Хасу Мегастарс багуудын хооронд явагдлаа. Эхний довтолгооноос хүчтэй тоглолт үзүүлсэн Шанх Транс багийнхан 25:15 харьцаатайгаар эхний сетэнд ялалт авсан ба хоёр дахь сетэнд ч мөн адил илүүрхэж 25:14 ялсан бол гурав дахь сетэнд Хасу Мегастарс багийнхан гараагаа сайн эхлүүлж онооны зөрүүг ойрхон авч явсан ч тоглолтын сүүлд хэд хэдэн алдаа гаргаж 25:21-ээр ялагдлаа. Улмаар 3:0 харьцаатайгаар Шанх Трансчууд хагас шигшээн эхний ялалтаа байгуулсан юм. Тэд улиралд хоёр удаа таарахад Хасу Мегастарс багийнхан илүүрхэж байсан бол энэ удаа Шанх Транс баг эхний ялалтыг байгууллаа. Тоглолтын шилдгээр Бабков Дмитрий Владиморович тодорсон ба 13 оноо, 11 довтолгоо, 1 хаалт гүйцэтгэсэн байна.

Хагас шигшээн хоёр дахь тоглолт маргааш 15:00 цагаас Степпе Аренад үргэлжилнэ.