MSports logo
Азийн наадмын анхны мөнгөн медалийг Ё.Басхүү хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 24

  • Азийн наадмын анхны мөнгөн медалийг Ё.Басхүү хүртлээ

    Ё.Басхүү Азийн наадамд анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Тэрээр -66 кг-ын жинд барилдсан ба эхний тойрогт Хонгконгийн бөхийг ялж шөвгийн наймд Тажикстаны бөхийг унагааж улмаар Узбекистаны жүдочдыг сөхрүүлээд байсан билээ. Харин аваргын төлөө Японы жүдочин Танака Риоматай таарч вазари үнэлгээгээр ялагдаж тус жингийн мөнгөн медалийн болзол хангалаа.  

    Ингэснээр манай жүдочид Ханжоу Азийн наадмаас Жүдо бөхийн төрлийн эхний өдөр нэг хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна. 

    Азийн наадмын анхны мөнгөн медалийг Ё.Басхүү хүртлээ