MSports logo
Ханжоу 2022 19 дэх удаагийн Азийн наадмын эхний өдөр /2023.09.24/ манай улсын шигшээ баг, тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт бичигдэж байна.
  • Э
    Энхмандах

    9 сарын 24

  • Ханжоу 2022 19 дэх удаагийн Азийн наадмын эхний өдөр /2023.09.24/ манай улсын шигшээ баг, тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт бичигдэж байна.

    Ханжоу 2022 19 дэх удаагийн Азийн наадмын эхний өдөр /2023.09.24/ манай улсын шигшээ баг, тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт бичигдэж байна. 

    1.      Бокс: 

    51кг-ийн жинд О.Есүгэн эхний тоглолтоо хийж Филлипин улсын тамирчин Villegas Aira-г 3-1 харьцаагаар, эрэгтэйчүүдийн 63.5кг жинд Б.Чинзоригт эхний тулаанаа хийж 4-1 харьцаагаар тус тус ялалт байгуулж шигшээ 16-д шалгарсан, 

    Эмэгтэйчүүдийн 54кг жинд М.Энхжаргал 5-0 харьцаагаар Тайван улсын тамирчин Huang Hsiao Wen-д, эрэгтэйчүүдийн 80кг жинд Г.Далай Филиппин улсын тамирчин Marcial Eumir Felix-д 5-0 харьцаагаар тус тус ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.  

    2.      Шатар: 

    Эрэгтэй, эмэгтэй гарцаарчилсан төрөл өнөөдөр эхэлж 4 өдөр үргэлжлэн тоглоно.  Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд их мастер С.Билгүүн эхний тойрогт Япон улсын тамирчин фиде мастер Yamada Kohei-д хожигдож, 2-р тойрогт Хонгконг улсын тамирчин Kao Jamison Edrich-г хожиж 1 хожил 1 хожигдолтой, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ эхний тойрогт Иран улсын тамирчин их мастер Tabatabaei Seyedmohammadamin-д хожигдож, 2-р тойрогт Күвэйт улсын тамирчин фиде мастер Alhajiri-г хожиж 1 хожил 1 хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна. 

    Эмэгтэй ганцаарчилсан төрөлд их мастер Б.Мөнгөнтуул эхний тойрогт Солонгос улсын тамирчин Seo Jiwon-г хожиж, 2-р тойрогт БНХАУ-ын их мастер Hou Yifan-д хожигдож 1 хожил 1 хожигдолтой, их мастер Т.Мөнхзул эхний тойрогт Хонгконг улсын тамирчин Feng Eunice-г хожиж, 2-р тойрогт Казакстан улсын тамирчин олон улсын мастер Assaubayeva Bibissara-тай тэнцэж 1 хожил 1 тэнцээтэй тэмцээнээ үргэлжлүүлж байна.  

    3.      Туялзуур сэлэм

    Манай тамирчин Б.Амарзаяа Филиппин улсын тамирчин Gomez Juliana Ma.Beatrice-д 5-2, Казакстан улсын тамирчин Nikolaichuk Sofiya-д 5-3, Жордан улсын тамирчин Alkloub Shahed-д 5-2, Хонгконг улсын тамирчин Kong Man Wai Vivian-д 5-2, БНХАУ-ын тамирчин Xu Nuo-д 5-3 харьцаатай тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. 

    Мөн манай тамирчин О.Золбоо БНСУ-ын тамирчин Song Sera-д 5-1, Энэтхэг улсын тамирчин Khatri Taniksha-д 5-0, Филлипин улсын тамирчин Dinoy Ivy Claire-д 5-2, Сингапур улсын тамирчин Koh Elle Meihui-д 5-0 харьцаатай тус тус хожигдож, Йемен улсын тамирчин Alshami Samah Abdullah Musleh-г 5-0 харьцаатай хожиж тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

    4.      Хөлбөмбөг

    Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг Иран улсын шигшээ багтай тоглож 3-0 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

    5.      Гандбол

    Монгол улсын гандболлын шигшээ баг Ираны шигшээ багтай тоглож 50-16 харьцаагаар хожигдсон байна. 

    6.      Жудо бөх

    Жудо бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 60, 66 эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ийн жингийн барилдаанууд болж 66кг жинд Ё.Басхүү мөнгөн медаль, 52 кг-ийн жинд Л.Сосорбарам хүрэл медаль хүртэж, 60кг-ийн жингийн Э.Ариунболд хагас шигшээд Тайван улсын тамирчин Yang Yung Wei-д ялагдаж улмаар хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын тамирчин Chae Kwangjin-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн, 48кг-ийн жингийн Б.Баасанхүү шөвгийн 8д БНСУ-ын тамирчин Lee Hyekyeong-д ялагдаж дагах барилдаанд БНАСАУ-ын тамирчин Jon Susong-д ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 

    7.      Буудлага 

    10м хийн урт бууны багийн төрөлд Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар амжилттай оролцож тус наадмын хамгийн анхны медаль, хүрэл медалийг https://msports.mn/posts/333e9d1c-839c-4516-a8a6-03722fe5d7f4 авсан бол 25м гар бууны хурдан буудлагын төрөлд О.Төгөлдөр, Э.Даваахүү нар өрсөлдөж тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

    8.      Усан спорт

    Эмэгтэйчүүдийн эрвээхэй /дэльфин/ 200м төрөлд Г.Гансүлд, Т.Анунгоо, эрэгтэйчүүдийн 200м холимог төрөлд А.Билэгт, Т.Мөнх-Ундарга, эрэгтэйчүүдийн 100м чөлөөт сэлэлтийн төрөлд Р.Тамир, эмэгтэйчүүдийн 50м мэлхий сэлэлтийн төрөлд Б.Энхтамир, эмэгтэйчүүдийн 50м мэлхий сэлэлтийн төрөлд У.Мишээл, А.Мядагмаа, эрэгтэйчүүдийн 100м араар даллах төрөлд Н.Хишигбаяр, Х.Цэлмэг нийт 10 тамирчин ганцаарчилсан төрөлд оролцсон бол эмэгтэйчүүдийн 4*100м чөлөөт сэлэлтийн төрөлд манай шигшээ баг өрсөлдөж тус төрлийн тэмцээн дууслаа. 

    9.      Талбайн теннис

    Эрэгтэй хосын төрөлд МУ-ын тамирчин Б.Оюунболд, П.Сүхбаатар нар эхний тойрогт Япон улсын багт 6-0, 6-0 харьцаатай, 2-р тойрогт Пакистаны багт 6-0, 6-1 харьцаатай, 3-р тойрогт Тайландын багт 6-1, 6-3, хожигдсон. 

    Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо эхний тойрогт Саудын Арабын тамирчин Alhogbani Yara Faleh A-г 6-0, 6-1 харьцаатай хожиж, 

    Ч.Мартаа 2-р тойрогт БНСУ-ын тамирчин Han Na Lae-д 6-1, 6-3 харьцаатай хожигдож 

    Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюунбат Тайван улсын тамирчин Tseng Chun-hsin-д 6-0, 6-0 хожигдсон байна.

    Ханжоу 2022 19 дэх удаагийн Азийн наадмын эхний өдөр /2023.09.24/ манай улсын шигшээ баг, тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт бичигдэж байна.
    Ханжоу 2022 19 дэх удаагийн Азийн наадмын эхний өдөр /2023.09.24/ манай улсын шигшээ баг, тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт бичигдэж байна.
    Ханжоу 2022 19 дэх удаагийн Азийн наадмын эхний өдөр /2023.09.24/ манай улсын шигшээ баг, тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт бичигдэж байна.