MSports logo
АЛДАРТ ВЕНУС УИЛЬЯМС “US OPEN” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТОЙРОГТ ЯЛАГДЛАА
  • А
    Админ

    8 сарын 30

  • АЛДАРТ ВЕНУС УИЛЬЯМС “US OPEN” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТОЙРОГТ ЯЛАГДЛАА

    АНУ-ын алдарт талбайн теннисний тамирчин Венус Уильямс “US open” Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тойрогт Германы тамирчин Алисон Ван Ютванкд 6-1, 7-6-аар хоёр сет дараалан хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. “US open” тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан. Венус Уильямс тус тэмцээний эмэгтэй хосын төрөлд төрсөн дүү болох талбайн теннисийн супер од Серена Уильямсийн хамтаар оролцохоор болсон билээ. Тэдний эхний тойрогт Чехийн Люси Храдецка, Линда Носкова нартай учраа таараад байгаа юм.

     
    Өдгөө 42 настай Венус Уильямс 1994 онд 14 насандаа мэргэжлийн талбайн теннисний гараагаа эхэлж ганцаарчилсан төрлөөр 1082 тоглолт хийж 815 өрсөлдөгчөө буулгаж авсан байсан. Тэрбээр “Sydney 2000” зуны олимпын 27 дахь их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, 2000, 2008, 2012 оны зуны олимпуудад хосын төрөлд гурван удаа, “Wimbledon” их дуулга тэмцээнд таван удаа, “US Open” тэмцээнд хоёр удаа аваргалж байсан юм. 
    АНУ-ын талбайн теннисийн алдарт эгч дүүс болох Серена Уильямс, Венус Уильямс нар нь теннисийн спорт төдийгүй мэргэжлийн спортод цөөн төрөх одод билээ. Тэд аль , аль нь эмэгтэйчүүдийн теннисийн ганцаарчилсан чансааг тэргүүлж байсан бөгөөд талбайн теннисийн  ганцаарчилсан төрлөөр нийт 30-н удаа Их дуулга тэмцээнд түрүүлж, эмэгтэй хосын төрөлд 14 удаа хамтдаа Их дуулга тэмцээнд аваргалсан байдаг. 

    Н.Бэлгүүн